Танилцуулга

University of Adelaide нь Өмнөд Австралийн Адэлиадад байдаг улсын их сургууль юм. 1879 онд байгуулагдсан тус сургууль нь Австрали дахь хамгийн эртний гурван сургуулийн нэг юм. The University of Adelaide нь хамтын нөхөрлөлийн сургуулиудын холбоо болоод Group of Eight-ийн гишүүн сургууль бөгөөд инженерчилэл, компьютер, математикийн шинжлэх ухааны факультет, эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны факультет, урлагийн факультет, шинжлэх ухааны факультет, мэргэжлийн факультет гэсэн үндсэн5 факультеттэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн тус сургууль нь Австралийн шилдэг их сургуулиудын нэгд зүй ёсоор тооцогдоод зогсохгүй Өмнөд Австралийн нийгэмд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Өмнөд Австралийн шилдэг бизнес эрхлэгчид, хуульчид, анагаахын салбарын мэргэжилтнүүд, улс төрчдийн ихэнх нь уг сургуулийг төгссөн байдаг. Тус сургууль нь пенициллиний нээлт, хөгжил, сансрын судалгаа шинжилгээ, дарс исгэх аргын судлал зэрэг дэлхийн олон нээлт, ололт амжилтад шууд болон шууд бусаар оролцсон.

Кампус

University of Adelaide нь Өмнөд Австралийн North Terrace, Waite, Roseworthy, The barton хотуудад нийт 4 кампустай.

·North Terrace кампус

Их сургуулийн төв кампус нь North Terrace-д Өмнөд Австралийн урлагийн галерей, Өмнөд Авсралийн номын сан, Өмнөд Австралийн музейтэй ойролцоо байрладаг.Сургуулийн сурагчид, багш, ажилчдын ихэнх нь North Terrace-д байх ба курс, салбар сургуулиудын дийлэнх нь мөн энд байрладаг.

·City East кампус

"City East кампус нь Royal Adelaide Hospital-ын ардах Frome Road-ын дагуу байрладаг бөгөөд энд Adelaide их сургуулийн Анагаах ухаан, Нүүр ам судлалын сургууль байдаг.

·Waite кампус

Waite кампус нь Adelaide-аас ойролцоогоор 7 км-ын зайд оршдог ба энд олон улсын хамтын эзэмшлийн Waite судалгааны институт байдаг. Тус кампуст Southern Hemisphere-ийн ургамал, аж ахуйн шинжлэх ухааны судалгааг явуулдаг.

·Roseworthy кампус

Roseworthy кампус нь хотоос хойд зүгт ойролцоогоор 50 км-ийн зайд оршдог. Өмнөд Австралийн мал эмнэлгийн сургууль байрладаг. Энд амьтан судлал, мал эмнэлгийн шинжлэх ухааны чиглэлийн сургалт судалгаа явуулдаг.

·The barton кампус

The barton нь технологи судалгааны хүрээлэн бөгөөд энд Adelaide Wind Tunnel-ыг оролцуулсан олон тооны хавсрага судалгаа явагддаг.

·Сингапур дахь Ngee Ann-Adelaide боловсролын төв

University of Adelaide нь Ngee Ann Kongsi -той тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд 1998 онд Сингапурт Ngee Ann-Adelaide боловсролын төвийг үүсгэн байгуулсан бөгөөд энд бакалаврын болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог.

Номын сан

·The Barr Smith уншлагын номын сан: Уг номын сан нь 200 оюутны багтаамжтай, 15000 орчим боть номтой.

·The Elder хөгжмийн номын сан: Уг номын сан нь 2002 оны 6-р сарын 1-ээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энд хөгжмийн холбогдолтой ном сэтгүүл, CD, DVD, тоглолтын болон сургалтын нэгтгэсэн хөгжмийн аялгуунууд хадгалагдаж байдаг.

·Хуулийн номын сан: Уг номын санд Австралийн болон олон улсын маш олон тооны хуулийн баримт материалууд байдаг ба энд хадгалагдаж буй баримт материалуудын ихэнх нь Канад, АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Австралийн мужуудын хамтын нөхөрлөлийн холбооны хууль эрхийн акт, тайлан мэдээ байдаг.

·Roseworthy Campus номын сан: Тус номын сан нь Roseworthy кампуст байрладаг. Амьтан, мал эмнэлгийн шинжлэх ухааны сургуулийн сургалт, судалгааны баримт, материал, ном товхимол уг номын санд байдаг.

The Waite номын сан: Уг номын сан нь Waite кампуст байрладаг. Аж ахуйн сургууль, хоол, дарсны холбогдолтой сургалт, судалгааны баримт, материал, ном товхимол уг номын санд байдаг. Энэхүү номын санд хадгалагдаж буй эмхтгэлүүдийн дийлэнх хэсэгт аж ахуй, ургамал биотехнологи, үржүүлэгийн ургамал судлал, хөрсний шинжлэх ухаан, мал эмнэлгийн холбогдолтой баримт сэлт байдаг.
Вэб хаяг: http://www.adelaide.edu.au