Танилцуулга
 

University of Western Australia нь Баруун Австралийн Австралиан мужид байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1911 онд Баруун Австралийн их хурлын шийдвэрээр байгуулагдаж байсан бөгөөд байгуулагдсанаасаа хойш 2 жилийн дараа буюу 1913 оноос эхлэн оюутан сургах болсон. University of Western Australia нь Австралийн хамгийн эртний 6-дах их сургууль, Баруун австралийн хамгийн анхны их сургуульд тооцогддог.

Их сургуулийн төгсөгчид дундаас Австралийн ерөнхий сайд 1, Австралийн дээд шүүхийн шүүгч 5, Reserve Bank-ны дарга, 100 Rhodes–н эрдэмтэн тус тус төрөн гарчээ.

Саяхан их сургууль нь сургалтыхаа түвшний бүтцэд өөрчлөлт оруулан бакалаврын болон бакалаврын дараах түвшний зэргүүдийг салгасан бөгөөд ийнхүү шинэ системийг нэвтрүүлсэнээрээ Өмнөд Австралидаа анхдагч болоод байгаа юм. Их сургуулийн бакалаврын түшний хөтөлбөрт элсэж буй оюутнуудын хувьд бакалаврын түвшний 3 жилийн хөтөлбөрийг сонгох ёстой бөгөөд их сургууль нь шинжлэх ухаан, худалдаа, урлаг, дизайнын чиглэлийг бакалаврынхөтлбөрүүдийг санал болгож бакалврын дараах түвшинд хууль, сувилахуй, шүдний эрүүл мэнд, аж ахуй, мэдээллийн технологи, инженерчлэлийн чиглэлээр оюутан сургадаг.

Их сургуулийн нэр хүнд

·QS жагсаалтаар дэлхийд 93-т улсдаа 7-д

·THE дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 111-т, улсдаа 6-д ордог.

Кампус

Их сургуулийн гол кампус Пэртэд, хоёрдохькампус нь Албаныд байдаг.

Номын сан

Их сургууль нь 6 номын сантайгаас урлаг–бизнесийн номын сан, хуулийн номын сан, хөгжмийн номын сан, шинжлэх ухааны номын сан нь их сургуулийн гол кампуст байдаг бол анагаахын номын сан болон боловсрол, уран зураг, уран барилын номын сан нь гол кампусаас холгүй оршдог. Их сургуулийн эдгээр номын сангуудаас хамгийн том нь Reid номын сан юм.

Веб сайт: https://www.uwa.edu.au/