Танилцуулга
 

University of South Australia нь Өмнөд Австралид байдаг улсын судалгааны их сургууль бөгөөд 32000 гаруй оюутантай тус сургууль нь Өмнөд Австралийн хамгийн том их сургуульд тооцогддог. 1991 онд Өмнөд Австралийн технологийн институт, Дээд боловсролын коллеж 2 нэгдэн тус сургууль үүсгэн байгуулагдсан. University of South Australia нь дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд багтахаас гадна QS дэлхийн их сургуулиудын жагсаалтын шилдэг 300 их сургуулийн нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд шилдэг 15 судалгааны их сургуулийн нэг юм. 2015 онд University of South Australia нь 50-с бага жилийн түүхтэй дэлхийн шилдэг их сургуулиудын нэгээр нэрлэгдэж QS жагсаалтын 28, Times higher education жагсаалтын 38-т тустус бигчигдсэн. Тус сургууль бизнес, эдийн засаг, боловсрол, урлаг, нийгмийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, инженерчлэл байгаль орчны чиглэлээр 400 гаруй мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог. Эдгээр хөтөлбөрүүд нь оюутнуудад сургалттайгаа ажлын туршлагаа хослуулан эзэмших сайхан боломжийг бүрдүүлж өгдөг бөгөөд University of South Australia-д суралцсанаар мэргэжил мэдлэг эзэмшихээс илүүтэй өөрт тохирсон зөв мэргэжлээ сонгох тал дээр туслалцаа авах боломжтой.

Номын сан

University of South Australia-н номын сан нь 300 сая гаруй цахим өгүүлэл, өгөгдлийн сан, зураг, цахим ном, хэвлэмэл ном сэтгүүлтэй. Уг номын сан нь их сургуулийн 5 кампуст салбар номын сангуудтай бөгөөд кампус тус бүрийн номын санд тухайн кампуст ордог хичээлийн хөтөлбөрөөс хамааран өөр өөр ном сурах бичиг хадгалагдаж байдаг. Их сургуулийн номын сан нь UniLibraries SA (ULSA),Libraries of the Australian Technology Network(LATN), the Australian Library and Information Association(ALIA) зэрэг номын сангийн холбоодуудын гишүүн юм.

Кампус

University of South Australia нь Аделиад хотын төв, Метропллитан бүс болон бусад бүс нутагуудад тус тус 2 кампустай.

City East

Уг кампус нь North Terrace болон Frome Road-н буланд байрладаг. Энд эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар байх бөгөөд 7000 гаруй оюутан бакалавр болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдэд суралцдаг.

City West

Уг кампус нь North Terrace болон Morphett Street-н буланд байдаг. Энд бизнес хууль, худалдаа, уран брилга, уран зургийн чиглэлийн хөтөлбөрүүд явагддаг.

Magill

Энэхүү кампус нь Магиллдах Гэгээн Бэрнардын замд байрладаг. Уг кампуст боловсрол, хүмүүнлэгийн ухаан, сэтгэл судлал, хэвлэл мэдээлэл–харилцаа холбоо, нийтийн харилцаа, сэтгүүл зүй, олон улсын харилцаа судллын чиглэлийн хичээлүүд ордог.

Mawson Lakes

Уг кампус нь тооцоолол-мэдээллийн технологи, инженерчилэл, шинжлэх ухаан, хавсрага шинжлэх ухаан, спортын шинжлэх ухаан, цахим худалдаа, байгаль орчин судлалын хөтөлбөрүүдээрээ олонд танигдсан. Мөн уг кампуст олон улс болон үндэстэнд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны институт, төвүүд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Whyalla

Уг кампуст явагддаг хичээлийн хөтөлбөрүүд нь бүс нутгийн болоод орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлага, зорилгод зохих хэмжээгээр нөлөөлж байдаг. Энд сувилахуй, нийгмийн ажил, бага насны хүүхдийн боловсрол, инженерчилэл, харилцаа холбооны чиглэлийн хичээлүүд явагддаг.

Mount Gambier

Энэхүү кампус нь Өмнөд Австралийн Limestone Coast бүс нутагт байрладаг. Mount Gambier кампус нь оюутнуудад сувилахуй, нийгмийн ажил, бага насны хүүхдийн боловсрол, сурагчдыг дээд боловсролын хөтөлбөрт бэлдэх UniSA-н бэлтгэл курсыг санал болгодог.
Веб сайт: https://www.unisa.edu.au/