Танилцуулга 

University of Sydney нь Австралийн Сиднейд байдаг улсын судалгааны их сургууль юм. 1850 онд байгуулагдсан тус сургууль нь Австралийн хамгийн анхны их сургууль болохоос гадна дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг. Мөн их сургууль нь  дэлхийн хамгийн нэр хүндтэй 50 их сургуулийн нэг юм. Төгсөгчдийн ажлын боломжоороо дэлхийд 4, Австралид 1-р байранд тус тус бичигддэг. Их сургууль нь 16 салбар сургууль факультетаас бүрдэх бөгөөд бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг. 2014 оны байдлаар их сургуульд 33505 бакалаврын төвшний, 19284 бакалаврын дараах төвшний оюутан суралцаж байжээ. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 их сургуулийн нэг болох тус сургууль нь  Darlington-н  Camperdown-н захад байрладаг. Их сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нарын дундаас 5 Нобелийн шагналтан, 2 Crafoord-н шагналтан, 6 ерөнхий сайд, Австралийн дээд шүүхийн  4 шүүгч, олон эрдэмтэн судлаач нар төрөн гарсан байдаг.

Их сургуулийн нэр хүнд

2018 оны QS дэлхийн их сургуулиудын чанар нэр хүндийн жагсаалтад дэлхийд 50-д бичигдсэн.  Мөн 2017 оны тус жагсаалтад:

  • Спортын чиглэлийн хөтөлбөрүүдээрээ 1-т
  • Анатоми, Физиологийн  чиглэлээр 10-т
  • Мал эмнэлгийн шинжлэх ухааны чиглэлээр 11-т
  • Боловсролын чиглэлээр 11-т
  • Хуулийн чиглэлээр 13-т
  • Анагаахын чиглэлээр 15-д
  • Аж ахуйн чиглэлээр 15-д
  • Англи хэл уран зохиолын хөтөлбөрөөрөө 18-т
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр 20-д тус тус жагссан.

2016-2017 оны Times Higher Education-с University of Sydney-г чанар, нэр хүндээр нь дэлхийд 60, Ази Номхон далайн орнуудын их дээд сургуулиудаас 9-т эрэмбэлсэн.

Кампус

Британийн Daily Telegraph болон The Huffington Post  агентлагуудаас их сургуулийн гол кампусыг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 кампусын нэгээр нэрлэдэг. Уг кампус нь Darlington-н Camperdown-н захад байрладаг ба энд хөшөө дурсгал, урлагийн бүтээлүүд цөөнгүй байдаг.

Их сургуулийн салбар кампусууд

Mallett Street кампус: Энд их сургуулийн сувилахуйн факультет байрладаг.

Cumberland кампус : Уг кампус 1980 онд байгуулагдаж байсан бөгөөд эрүүл мэндийн шинжлэх ухааны факультет байрладаг.

Rozelle кампус: Сиднейн урлагийн коллеж Rozelle-н захад байдаг ба уг коллеж нь дагнан уран зургийн чиглэлээр оюутан сургадаг.

Camden кампус: Сиднейн баруун өмнөд хэсэгт байрлах уг кампуст хөдөө аж ахуй, мал эмнэлгийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгүүд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Номын сан

University of Sydney-н номын сан нь 11 номын сангаас бүрдэх ба тэдгээр номын  сангууд нь их сургуулийн кампусуудад байрладаг. Их сургуулийн номын сан нь Couthern Hemisphere-дахь хамгийн том сургалтын номын сан болох бөгөөд 2007 онд гаргасан их сургуулийн статистик үзүүлэлтээр номын сан нь  5 сая орчим хэвлэмэл зохиол, 300000 цахим ном бүхий 5.3 сая орчим ном зохиолын баялаг сантай байжээ. Ховор зохиолын номын санд Gospel of BarnabasIsaac Newton's Philosophiae Naturalis Principia Mathematica-н эх хувь гээд туйлийн ховорт тооцогдох ном зохиолууд байдаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

  • IELTS: 6.5
  • TOEFL: 575
  • CBT (computer-based TOEFL): 233
  • IBT (internet-based TOEFL): 90+
Вэб сайт: https://sydney.edu.au/