Танилцуулга

Monash University нь Австралийн Мэлбурнд байдаг улсын судалгааны их сургууль юм. 1958 онд үүсгэн байгуулагдсан тус сургууль нь Виктори мужийн хамгийн эртний сургуулиудын тоонд багтдаг. Monash University нь Австралийн Group of Eight-ын гишүүн сургууль бөгөөд Австралийн судалгааны шилдэг их сургуулиудтай хамтран ажилладаг. Мөн тус сургууль нь 2016 онд дэлхийн их сургуулиудаас сургалтынхаа чанараар шилдэг 20, олон улсын харилцаагаараа шилдэг 10, ашиг орлогоороо шилдэг 20, судалгаагаараа шилдэг 10-д тус тус багтсан.

Monash University нь жилд дунджаар бакалаврын түвшний 48000, бакалаврын дараах түвшний 21000 оюутан элсүүлдэг. Виктори мужын хамгийн их оюутантай сургууль юм. Мөн тус сургууль нь байгалийн шинжлэх үхаан, био анагаахын чигэлээр 2009 оны Times Higher Education жагсаалтын 25-д, мөн нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр уг жагсаалтын 26-д тус тус эрэмблэгдсэн. Monash university нь 2008 онд ажилчин алба хаагчид, төгсөгчдийнхөө чанараар дэлхийд 15-д орсон бөгөөд мөн тус оны Times Higher Education жагсаалтын 17-д жагссан байна. Мөн 2016 онд Times Higher Education-ээс тус сургуулийг Австралийн Инженерчилэл, технологийн шилдэг их сургуулиар тодруулсан. 2012 оны QS жагсаалтад эм судлал, эм зүйн чиглэлээр 6-д, хуулийн чиглэлээр 15-д тус тус эрэмблэгдсэн.

Кампус

Clayton campus

Clayton campus нь 1.1 километр квадрат талбайг хамардаг. Monash university-ын хамгийн том, хамгийн үлгэр жишээ кампус юм. Энд урлаг, бизнес, эдийн засаг, инженечилэл, хууль, анагаах, сувилахуй, эрүүл мэндийн шинжлэх ухааны Факультетууд байрладаг.

Caulfield campus

Caulfield campus нь Monash university-ын хоёрдох том кампус юм. Энд урлаг, урлаг дизайн-уран барилга, бизнес-эдийн засаг, мэдээллийн технологи–анагаах ухаан, сувилахуй-эрүүл мэндийн шинжлэх ухааны факультетууд байрладаг.

Malaysia campus

Malaysia campus нь 1998 онд Малайзын Selangor, Bandar Sunway-д байгуулагдсан. Уг кампус нь анагаах-эрүүл мэндийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, бизнес, урлаг, шинжлэх ухааны факультетуудаараа дамжуулан бакалаврын түвшний олон хөтөлбөрийг санал болгодог. Одоогийн байдлаар уг кампуст 7100 гаруй оюутан залуус суралцдаг. Энд бакалаврын түвшний хөтөлбөрүүдээс гадна магистр, докторын түвшний хөтөлбөрийн хичээлүүд мөн явагддаг.

The Alfred campus

The Alfred campus нь The Alfred Hospital дотор байрладаг. Энд нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх анагаах ухааны сургууль болон Төв клиникийн сургуулиас гадна эпидиомологи, урьдчилан сэргийлэх эм тарилгын тэнхим, шүүх эмнэлгийн анагаах ухааны тэнхим байдаг.

Parkville campus

Parkville campus нь Melbourne CBD-ээс хойд зүгт 2 километрийн зайд орших Parkville-д байдаг. Энд эм зүй, эмийн шинжлэх ухааны факультет байдаг ба бакалаврын болоод бакалаврын дараах түвшний хөтөлбөрийн хичээлүүд явагдахаас гадна давхар мэргэжлийн хичээлүүд явагддаг.

Peninsula campus

Peninsula campus нь Мелбурны захын Франкстонд байрладаг бөгөөд тус кампуст эрүүл мэндэд чиглэсэн судалгаанууд хийгддэг ба эрүүл мэндийн шинжлэх ухаан, сэтгэл зүйн эмчилгээ, сувилахуй, мэргэжлийн эмчилгээ, сэтгэл судлал ялангуяа яаралтай тусламжийн эрүүл мэндийн чиглэлийн бакалаврын болон бакалаврын дараах түвшний хичээлүүд мөн явагддаг. Мөн уг кампус нь бага боловсрол, бизнес эдийн засгийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

Berwick campus

Monash university-ын шинэ кампусуудын нэг болох тус кампус нь Австралийн эртний Casey онгоцны буудлын суурин дээр баригдсан. Кампусын барилга 1996 онд баригдаж эхлэн, 2004 оны 3-р сард ашиглалтанд орсон.

Номын сан

Monash university-ын номын сан нь 3.2 сая гаруй номтой. Clayton Campus-т байрлах Sir Louis Matheson номын санд 100000 гаруй баримт материал бүхий хосгүй, ховор номын цулуулга байдаг. Уг цуглуулгад олон төрлийн гэрэл зураг, хүүхдийн ном зохиол, 15-17-р зууны үеийн Англи болон Франц хэл дээр бичигдсэн зохиол бүтээлүүд, ховор гар бичмэлийн эх хувь, товхимлууд багтдаг.
Вэб хаяг: https://www.monash.edu/