Танилцуулга

RMIT их сургууль нь Викторигийн Мелбурнд байдаг. Австралийн судалгааны их сургууль юм. Тус сургууль 1887 онд Working Men's College нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд Австралийн аж ахуй хувьсгалаас болоод байгуулагдсан даруйд нь Урлаг, Шинжлэх ухаан, Технологийн сургалтууд оройн цагаар явагддаг байсан. RMIT их сургуулийг Phillip Institute of Technology-тэй нэгдсэнийх нь дараа буюу 1992 онд Викторигийн их хурлын шийдвэрээр улсын сургууль болгосон. Тус сургууль байгуулагдсан жилээ нийт 320 оюутан элсүүлж байсан бөгөөд энэ тоо 2015 онд 83000 болон өссөн байна. Үүнээс RMIT их сургууль нь гуравласан боловсрол олгодог, Австралийн хамгийн том их сургууль болох нь харагдаж байгаа юм. Мөн тус сургууль нь 2015 онд нийт 1.163 тэрбумын ашиг олсон бөгөөд үүгээрээ Австралийн хамгийн баян их сургуулиудын нэгэнд зүй ёсоор тооцогддог.

RMIT их сургууль нь таван одтой их сургууль бөгөөд 2016 оны Дэлхийн их сургуулиудын QS жагсаалтад урлаг, дизайны чиглэлээр 16-т эрэмбэлэгдсэн нь тус сургуулийг Австралийн урлаг, дизайны шилдэг сургууль болгосон. Мөн тус сургууль нь QS-аас гаргасан 50-аас бага жилийн түүхтэй шилдэг 50 их сургуулийн 16-т, 2016 онд Таймсаас гаргасан шилдэг 150 их сургуулийн 98-т тус тус эрэмблэгдсэн.

RMIT их сургууль нь College of Business (BUS), College of Design and Social Context (DSC), College of Science, Engineering and Health (SEH) гэсэн 3 коллежтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Номын сан

RMIT их сургууль нь Brunswick, Bundoora East, Bundoora West, Carlton, Swanston гэсэн үндсэн 5 номын сантай. Эдгээрээс хамгийн том нь Swanston номын сан бөгөөд City кампусын 8-р барилгад байрладаг. RMIT их сургуулийн номын санд AFI-ын судалгааны эмхтгэл, RMIT-н загварын архив, үндэсний сансар судлалын материалууд бүхий хосгүй ховор эмхтгэл, ном зохиолууд байдаг.

Кампус

Мэлбурн хотын төвд байрладаг RMIT их сургуулийн түүхт City кампус нь тус сургуулийн хамгийн анхны, хамгийн том, хамгийн алдартай гэх тодотголтой кампус юм. Уг кампус нь тун содон орчин үеийн уран барилгын шийдлийг шингээсэн гэдгээрээ олонд алдаршсан төдийгүй, Викторийн болон дотоодын дайны үед холбогдох, барилгуудын нэгд зүй ёсоор тооцогддог. City кампус нь 1887 оноос үйл ажиллгагаагаа явуулж эхэлсэн бөгөөд анхны барилга нь Bowen Street and La Trobe Street-ын буланд баригдаж байжээ. Одоогийн байдлаар тус кампус нь 87 барилгатай.

Bundoora кампус

Bundoora кампус нь 1992 онд үүсгэн байгуулагдсан. City кампусаас 18 километрийн зайд орших Bundoora-ын хойд захад байрладаг. Сансарын инженерчилэл, цахилгаан инженерчилэл, математикийн инженерчилэл, анагаахын шинжлэх урхаан, нийгмийн шинжлэх ухааны хичээлүүд энд явагддаг.

Brunswick кампус

1999 онд байгуулагдсан. City кампусаас 6 километрийн зайд, Brunswick-ын хойд захад байрладаг. Загвар дизайн, график дизайн, хэвлэл мэдээлэл, бараа судлалын хичээлүүд уг кампуст явагддаг.

Вэб хаяг: https://www.rmit.edu.au/