Murdoch University нь Баруун Австралийн Perth-д байрладаг.Англи хэлний профессор, Баруун Австралийн их сургуулийн захирал асан Ноён Валтер Мурдочын нэрэмжит их сургууль юм. Тус сургууль анх 1973 оны 7-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1975 онд бакалаврын түвшний анхны элсэлтээ авч байсан. Murdoch нь ногоон их сургууль гэгддэг бөгөөд Times Higher Education World University жагсаалтанд орсон дэлхийн 500их сургуулийн шилдэг 401-т, 2013 оны QS World University жагсаалтын 600 их сургуулиас шилдэг 551-т тус тус багтaж байжээ.

Murdoch University нь 9 салбар сургуультай. Үүнд:

·Урлагийн сургууль

·Бизнэс, засаг захиргааны сургууль

·Боловсролын сургууль

·Инженерчилэл, мэдээллийн технологийн сургууль

·Эрүүл мэндийн сургууль

·Хуулийн сургууль

·Сэтгэл судлал, дасгалын шинжлэх ухааны сургууль

·Ноён Валтэр Мурдочын нэрэмжит нийтийн бодлого, олон улсын харилцааны сургууль

·Мал эмнэлгийн шинжлэх ухааны сургууль

Кампус

Murdoch University нь South Street Campus, Rockingham Campus, Peel Campus гэсэн 3 кампустай

South Street кампус

South Street кампус нь Murdoch University-ын төв кампус болох бөгөөд бусад кампусуудаасаа хамгийн томд тооцогдоод зогсохгүй Австрали дах хамгийн том кампус юм. Уг кампус нь Murdoch-ын захад орших Perth-ын Өмнөд гудамжинд байрладаг.

The Rockingham кампус:

The Rockingham кампус нь Perth-ын төвөөс өмнө зүгт 38 км-ын зайд оршдог. 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан.

The Mandurah Campus

Уг кампус нь Perth-ын төвөөс өмнө зүгт 38 км-ын зайд орших Greenfields-д байрладаг. 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг кампуст Эрүүл мэндийн сургуулийн сувилахуйн салбар байдаг.

Номын сан

Эмхтгэлүүд

·Цахим материалууд

o270000 цахим ном

o82000 цахим сэтгүүл

oХэдэн сая сэтгүүлийн өгүүлэл

·Хэвлэмэл материалууд

o460000 нэг сэдэвт зохиол

o700 сэтгүүл

oТаамаглалт зохиол зэргийг багтаасан тусгай эмхтгэлүүд

Вэб хаяг: http://www.murdoch.edu.au/