Танилцуулга

University of New South Wales нь Сиднейд байдаг Австралийн улсын судалгааны их сургууль бөгөөд 1949 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын нэг бөгөөд 2017 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад Дэлхийд 45, Австралид 3, Нью Соут Вэльст 1-т тус тус бичигдсэн.

University of New South Wales нь 8 факультеттэйгээр үйл ажиллагаагаа явуулж, бакалавр, магистер, докторын зэргээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг.

Кампус

University of New South Wales-н гол кампус нь Сиднейн Кенсингтонд байдаг ба энд тус сургуулийн ихэнх факультетууд байдаг. уг кампус нь дотроо дээд кампус, доод кампус гэсэн 2 хэсэгт хуваагддаг. Мөн University of New South Wales нь Randwick, Coogee, Botany, Dee Why, Manly Vale, Fowlers Gap, Albury, Port Macquarie, Coffs Harbour, Bankstown Airpor зэрэг газруудад кампустай.

University of New South Wales нь зорилтот судалгааны төвүүдтэй.

·UNSW Lowy Cancer судалгааны төв: Уг төв нь бага насны хүүхэд болон насанд хүрэгсдийн хавдарыг судалдагаараа Австралидаа анхдагч бөгөөд томоохон хавдар судлалын төвүүдийн нэгт тооцогддог.

·Mark Wainwright Analytical Centre: Энд шинжлэх ухаан, анагаах ухаан, инженерчлэлийн факультетууд байдаг бөгөөд уг төв нь биологи, хими, физикийн агууламж бүхий бүтээгдэхүүнүүдийн бүтэц найрлагыг судалдаг.

Номын сан

University of New South Wales нь 3 номын сантайгаас 2 нь Кэнсингтонд, нэг нь Паддингтонд байдаг.

Төв номын сан

University of New South Wales-ын төв номын сан нь Кэнгсингтонд байдаг. Уг номын санд урлаг, нийгмийн шинжлэх ухаан, байгаль орчин, бизнес, инженерчлэл, эм зүй, шинжлэх ухааны чиглэлийг хамарсан маш өргөн хүрээний цахим болон хэвлэмэл ном зохиолууд байдаг.

Хуулийн номын сан

Уг номын сан нь мөн Кэнсингтонд байдаг бөгөөд энд хууль, хууль судлалын чиглэлийн холбогдолтой олон тооны хэвлэмэл болон цахим материалууд байдаг.

Паддингтон номын сан

University of New South Wales-ын Паддингтон номын сан нь Паддингтонд байдаг бөгөөд уг номын санд урлаг, дизайны холбогдолтой ном зохиол, баримт материалууд нэлээдгүй бий.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Applicable to which program/s

IELTS Academic version only

TOEFL Internet-based Test (iBT)

TOEFL Paper-basedTest (PBT)

Доор үзүүлснээс бусад бүх хөтөлбөр

Нийт оноо: 6.5 /хэсэг тус бүрийн оноо 6.0 байх/

Нийт оноо: 90 (бичих: 23, унших, сонсох, ярих: 22)

Нийт оноо: 577

Бүх бизнесийн чиглэлийн хөтөлбөрүүд

Нийт оноо: 7.0 /хэсэг тус бүрийн оноо 6.0 байх/

Нийт оноо:94 (бичих: 25, унших, сонсох, ярих: 23)

Нийт оноо: 589

Бакалаврын дараах түвшний бизнесийн хөтөлбөрүүд

Нийт оноо:7.0 (бичих: 7.0 бусад түвшний оноо: 6.5)

Нийт оноо: 96 (бичих: 27, унших, сонсох, ярих: 23)

Нийт оноо: 589

Хуулийн бакалаврын түвшний хөтөлбөр

Нийт оноо: 7.0 /хэсэг тус бүрийн оноо 6.0 байх/

Нийт оноо: 94 (бичих: 25, унших, сонсох, ярих: 23)

Нийт оноо: 589

Хуулийн судалгааны хөтөлбөр

Нийт оноо:7.0 (бичих: 7.0 бусад түвшний оноо: 6.5))

Нийт оноо: 96 (бичих: 27, ярих, сонсох, унших: 23)

Нийт оноо: 589

Багшийн магистерийн хөтөлбөр

Нийт оноо: 7.5 overall (бичих, унших: 7.0 ярих, сонсох: 8.0)

Нийт оноо: 102 (бичих 27, унших: 24, сонсох: 28, ярих: 26)

Нийт оноо: 610

Сэтгэл судлалын магистер

Нийт оноо: 7.0 (бүх түвшний оноо: 7.0)

Нийт оноо: 94 (бичих: 27, унших, сонсох: 24, ярих: 23)

Шаарддаггүй

Хичээлүүд

·Art – design

·Business

·Engineering

·Law

·Medicine

·Science

·Art Design

·Arts and social science

·Built environment

Вэб хаяг: https://www.unsw.edu.au/