Танилцуулга  

AIAS 1974 оноос  эхлэн өнөөг хүртэл 40 гаруй жилийн турш эрүүл мэндийн чиглэлээр  мэргэжлийн сургалт явуулсаар ирсэн. Тус байгууллага нь сургалтын салбаруудаараа дамжуулан улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг  түгээн дэлгэрүүлж, төгсөгчид нь салбартаа өндөрөөр үнэлэгдэхүйц мэдлэг чадвартай боловсон хүчин болон бэлтгэгддэг. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг элсүүлэн сургадаг уг коллеж нь элсэгчиддээ зөвхөн дунд сургуулийн боловсролтой, бичиг үсэг тайлагдсан байх шаардлагыг тавьдаг. AIAS нь оюутнуудын хувьд боловсролын итгэлтэй түнш нь байсаар ирсэн ба мэргэжлийн болон сургалтын курсууд нь Australian Skills Quality Authority-н магадлан итгэмжлэлийг хүртсэний зэрэгцээ мэргэжлийн боловсролын сургалтын чанарын шаардлагыг хангасан байдаг.

AIAS-г сонгох 3-н шалтгаан:

1.      Туршлагад суурилсан сургалт

AIAS-н сургалт нь онол-практикт тулгуурласан байдаг бөгөөд оюутнууд сургалтын тодорхой цагийг эмнэлгийн  орчинд дадлагажин өнгөрөөдөг.

2.      Чанартай сургалт, техник хэрэгсэл

AIAS нь анагаахын дадлага туршлагатай багш нараар баг хамт олноо бүрдүүлсэн. Орчин үеийн, чанартай сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон кампустай.

3.      Салбарынхаа ажил олгогчидтой тогтоосон ойр хамтын ажиллагаа

AIAS нь анагаахын салбарын голлох ажил олгогчидтой ойр хамтран ажилладаг бөгөөд тэдгээр байгууллагууд нь коллежийн төгсөгчдийн мэдлэг чадварыг өндрөөр үнэлэн хүлээн зөвшөөрдөг.

4.      Уяан хатан сургалт

AIAS нь кампусын болон алсын зайны сургалтыг санал болгодог бөгөөд оюутнууд сургалтынхаа цагийг өөрсдөө сонгодог.

5.      Уян хатан төлбөрийн нөхцөл

Коллежийн зүгээс оюутнуудад уяан хатан төлбөрийн нөхцөлийг санал болгодог.

Хичээлүүд

Diploma of Beauty

Diploma of Management

Diploma of Massage

Diploma of Community_Services

Diploma of Counselling

Вэб сайт: https://www.aias.edu.au