Танилцуулга  

ANU коллеж нь англи хэлний курс болон Австралийн хамгийн өндөр ранктай, дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Австралийн үндэсний их сургуульд элсэн суралцах pathway хөтөлбөрийг санал болгодог боловсролын байгууллага юм.

ANU коллежийг сонгох шалтгаан:

  • Сургалтын өндөр чанар, хувь хүнд чиглэсэн дэмжлэг
  • Австралийн үндэсний их сургуулийн коллеж нь  оюутнуудад Австралийн үндэсний их сургуулийн стандартад нийцэх, дэлхийн төвшний сургалт судалгааны чадваруудыг төлөвшүүлдэг.
  • Коллежийн тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд нь Австралийн үндэсний их сургуулийн кампуст байрладаг ба оюутнуудын хувьд их сургуулийн амьдралд дасан Австралийн болон олон улсын оюутнуудтай танилцах боломжтой.
  • Коллежийн багш нар мэргэжлийнхээ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, олон улсад багшилж байсан туршлагатай мэргэжилтнүүд байдаг
  • Коллежийн бэлтгэл хөтөлбөрийг дүүргэн, Австралийн үндэсний их сургууль элсэн суралцахад шаардагдах зарим хөтөлбөрүүдийг үзэж судалснаар тус сургуульд шууд элсэх боломжтой

Бэлтгэл сургалтууд

Австралийн үндэсний их сургуулийн бэлтгэл сургалт буюу их сургуулийн гүүр хөтөлбөр нь оюутнуудыг дээд боловсролд бэлтгэх сургалтаар ханган Австралийн үндэсний их сургуульд суралцах боломжийг нээж өгдөг. Коллежийн зүгээс бэлтгэл сургалтыг сонгож буй оюутнуудад Австралийн үндэсний их сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэн суралцах боломжийг амладаг. Уг бэлтгэл сургалтуудын хүрээнд  үндсэн 2 хөтөлбөрийг санал болгодог:

  • FS Standard /2 семестр/
  • FS Extended /3 семестр/

Үнээс FS Standard нь академик англи хэл, ахисан төвшний академик англи хэл, комьютерийн аппликешн болон 6 академик төвшний курсүүдийг багтаасан нийт 9 курсээс бүрддэг. Уг хөтөлбөр нь 7 хоногт 20 цагаар хичээллэдэг. Оюутнууд хөтөлбөрийн 2-р семестрт орохын тулд эхний семестрийн хичээлүүдийг бүрэн судалж дууссан байх ёстой.

FS Extended

Уг хөтөлбөрийг сонгосон оюутнууд эхний семестрт суурь англи хэл, математикийн түүх, харилцаа холбоо судлал, түүх бүтээгчид зэрэг хичээлүүдийг үзэж судлах  шаардлагатай. 7 хоногт 20 цаг хичээллэдэг.  Үргэлжлүүлэн өргөн хүрээний pathway хөтөлбөрт хамрагдахын тулд суралцагчдын дүн хамгийн багадаа 60 хувь байх ёстой.

Вэб сайт: http://www.anucollege.edu.au