Танилцуулга  

Australian TESOL Training Centre нь англи хэлний багш нарыг сургалтад хамруулсаар ирсэн туршлагатай, сургалтынхаа чанараар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг багшийн  сургалтын төв юм. Уг төв нь 1983 оноос эхлэн  Австралийн англи хэлний коллежийн багшийн сургалтын салбараар үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд жилд дунджаар 6000 гаруй оюутан элсүүлэн сургадаг. Sydney, Brisbane, Perth, Cairns, Darwin зэрэг хотуудад кампустай уг сургалтын төв нь Австралийн хамгийн эртний, хамгийн том Англи хэлний хувийн коллеж юм.

ATTC нь Кембриджийн их сургуулийн ESOL шалгалтын гэрчилгээ, Англи хэлний багш нарт зориулсан дипломын курсүүдийг санал болгодгоороо Австралидаа анхдагч боловсролын  байгууллагад тооцогддог. Төв нь Жилд ойролцоогоор 700 гаруй англи хэлний багш сургахын зэрэгцээ гадаадын улс орнуудад TESOL сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэн сургалт явуулдаг бөгөөд төвийн санал болгодог курсүүдийн ихэнх нь боловсролын яамдад болон багш нарынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай тулгараад байгаа боловсролын институтуудын хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн байдаг. ATTC-с санал болгодог TESOL-н хөтөлбөрүүд нь тухайн багшийн англи хэлний мэдлэг чадварыг сайжруулах, заах арга зүйн чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэгддэг. Хичээлийг чадварлаг, туршлагатай сургагч багш нар заадаг бөгөөд төвийн сургалтын хөтөлбөрүүдийг Кембриджийн их сургууль болон ELICOS-н магадлан итгэмжлэлийн хорооноос итгэмжилсэн.

ATTC-г сонгох 5 шалтгаан

  • Улсдаа болон олон улсад сургалт явуулсаар ирсэн олон жилийн туршлага
  • Уян хатан хичээлийн хөтөлбөр
  • Салбартаа мэргэшсэн багш нарын боловсруулсан хөтөлбөр
  • Онол практик хосолсон сургалт
  • Суралцагчдын сэтгэл ханамж
Вэб сайт: www.navitasenglish.edu.au/courses/study-tours/tesol-training/