Танилцуулга 

Box Hill Institute нь мэргэжлийн болон дээд боловсрол олгодог байгууллага бөгөөд Виктория мужийн Мельбурнд байрладаг.  Уг институт нь Австралийн засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Австралийн сургалтын байгууллага юм. Box Hill Institute  нь Австралид төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд хувь хүн, бизнес эрхлэгчид, нийгмийн бүлэг гээд  өөр өөр хэрэгцээ шаардлага хүсэл зорилготой хүмүүс, байгууллагуудад боловсрол олгодог.  Тус институтийн санал болгодог мэргэжлийн болон дээд боловсролын зэрэг нь улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгддөг.

Box Hill Institute-н курс нь дээд боловсрол, мэргэжлийн сургалт гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагдана.

  • Дээд боловсрол: Box Hill Institute нь бакалавр болон бакалаврын дараах төвшний олон хөтөлбөрийг санал болгодог бөгөөд эдгээр хөтөлбөрт биотехнологи, амьтны шинжлэх ухаан, хөгжим, хөгжмийн бизнес, загвар, бизнес, IT-н чиглэлийн хичээлүүд багтдаг.
  • Мэргэжлийн боловсрол: Box Hill Institute нь маш өргөн хүрээтэй олон салбарыг хамарсан мэргэжлийн курсүүдийг санал болгодог. Үүнд аялал жуулчлал, эрүүл мэнд, гоо сайхан, мужаан, цахилгаан, барилга, инженерчлэл, бизнес, худалдаа, график дизайн, хөгжим, загвар, Англи хэл  зэрэг чиглэлийн хичээлүүд хамрагддаг. 

Кампус

  • Box Hill кампус нь Мельбурн хотоос зүүн зүгт 13 км-н зайд оршдог. Уг кампус нь дотроо 3 гол барилгатай.
  • Lilydale кампус нь Лилделийн захад байрладаг, Мельбурний гадна амьдардаг оршин суугчдад зориулан уг кампусын барилгыг барьж байжээ.
  • Lilydale Lakeside: Уг кампус нь Lilydale-д саяхан баригдсан шинэ кампус бөгөөд  үйлдвэрлэл эрхлэгч болоод ажил олгогчидтой нягт харилцаа холбоо тогтоон хамтран ажилладаг бөгөөд орон нутгийн холбоод болон эдийн засагт тодорхой хэмжээний тусламж үзүүлдэг.
  • City кампус: Их сургуулийн уг  кампус нь Мельбурний бизнесийн дүүргийн  төв хэсэгт байрладаг. Мастерын хөтөлбөрийн хичээлүүд энд явагдахын зэрэгцээ богино хугацааны курсуудыг санал болгодог.
Вэб сайт: http://www.boxhill.edu.au/