Танилцуулга  

Bradford College нь Австралийн нэр хүндтэй ‘Group of Eight’-н гишүүн сургуулиудын нэг болох University of Adelaide-д элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын хувьд тус сургуульд бакалаврын төвшний хөтөлбөрт элсэн суралцах гүүр нь болж өгдөг. Тус коллеж нь Аделаид хотын төв хэсэгт байрладаг, жилд дунджаар Австралийн болон олон улсын 800 оюутан элсүүлэн авдаг. Bradford College-н оюутнуудын хувьд University of Adelaide-н кампус, номын сангаар үйлчлүүлж оюутнуудад зориулсан аливаа үйл ажиллагаанд хамрагдах эрхтэй байдаг. Коллежийн хөтөлбөрүүд 9-11 сарын хугацаатай үргэлжилдэг.  Коллежийн зүгээс оюутнуудыг бүх талаас нь дэмжиж ажилладаг бөгөөд нэг ангид цөөн оюутан суралцдаг учир багш нар сурагч нэг бүртэй ойр ажиллан тусалж дэмжих боломжтой байдаг.

Bradford College нь дараах оюутнуудын хувьд хамгийн сайн сонголт байх болно:

  • University of Adelaide-д суралцах хүсэлтэй байгаа ч их сургуулийн элсэлтийн шаардлагыг хангаагүй
  • Англи хэлний Академик төвшний мэдлэггүй буюу IELTS-н 6.0-с бага оноотой
  • University of Adelaide-н бакалаврын төвшний хөтөлбөрт элсэхийн тулд Математик судлал, шинжлэх ухаан, дээд тоо зэрэг хичээлүүдийг нэмэлтээр судлах шаардлагатай

Хичээлийн хөтөлбөр

 

Foundation Studies (11-р ангийн оюутнуудад зориулсан)

Degree Transfer (12-р ангийн сурагчдад зориулсан)

English Language (Ерөнхий академик англи хэл)

Degree Transfer 

Коллежийн уг хөтөлбөрт хамрагдсанаар University of Adelaide-д сонгосон мэргэжлийнхээ чиглэлээр 2-р дамжаанаас элсэн суралцах боломжтой.

English Language

Уг хөтөлбөрт англи хэлний чадвараа нэмэгдүүлэн, их сургуульд элсэх хүсэлтэй байгаа оюутнуудад зориулагдсан.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

IELTS: 6.0

Вэб сайт: https://www.masterstudies.com/universities/Australia/bradfordcollege/