Танилцуулга 

CESULA нь Өмнөд Австралийн их сургуульд байрлах англи хэлний төв юм. Тус төв нь олон улсын бакалаврын болоод бакалаврын дараах төвшний оюутнуудад зориулан чанартай академик  төвшний англи хэл бэлтгэх хөтөлбөрийг санал болгодог. CESULA-н академик англи хэлний хөтөлбөр нь  Өмнөд Австралийн их сургууль, Өмнөд Австралийн бизнес, технологийн их сургуулийн англи хэлний мэдлэгт тавьдаг шаардлагад тэнцэх үүднээс англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулахыг зорьж буй оюутнуудад зориулсан хөтөлбөр юм. Мөн уг сургалтын төв нь 10 долоо хоногийн  эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөрийг санал болгодог ба энэ нь англи хэлний IELTS-н шалгалтад амжилт гаргахад тус болно. CELUSA нь хэлний бүх хөтөлбөрүүдэд тавигддаг үндэсний чанарын стандартыг бүх талаараа хангадгаас гадна өндөр дадлага туршлагатай багш нараар хамт олноо бүрдүүлсэн оюутнуудад бүх талын  туслалцаа  үзүүлдэг шилдэг сургалтын төв юм.

Вэб сайт: www.unisa.edu.au/celusa