Танилцуулга

CSU Study Centres нь Австралийн хамгийн сэтгэл татам хотууд болох Сидней, Мэлбури, Брисбенд байдаг.  Эдгээр сургалтын төвүүд нь орчин үеийн, цахим сургалтын технологи, мэргэжлийн төвшний академик сургалтууд,  оюутнуудыг дэмжих өргөн хүрээний үйлчилгээг санал болгодог. Сургалтын төвүүдийн тоног төхөөрөмж, програмууд нь оюутнуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн байхын зэрэгцээ тэдний цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөн чанартай боловсрол эзэмшихэд туслах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.

CSU-н сургалтын бүх төвүүд байршлын хувьд автобусны буудал, дэлгүүр, ресторандаа ойр байрладгаараа онцлогтой.

CSU Study Centres-г сонгох шалтгаан:

  • Хотын төвийн байрлал
  • Автобусны буудалд ойр
  • Орчин үеийн сургалтын техник хэрэгсэл
  • Сүүлийн үеийн цахим сургалтын технологи
  • Оюутныг дэмжих үйлчилгээ
  • Нийгмийн үйл ажиллагаа

Дадлагын хөтөлбөр

Уг хөтөлбөрийг CSU-н сургалтын төвүүдийн нэгэнд суралцаж төгссөн оюутнуудад  санал болгодог бөгөөд 12 долоо хоногийн үйлдвэрийн дадлагын сургалтад хамрагдсан оюутнуудын хувьд ажлын байрны практик туршлага олж авч чаддаг. Үйлдвэрийн дадлага их сургуулиас олж авсан мэдлэгийг ажлын байранд ашиглан, эзэмшсэн мэргэжлийнхээ чиглэлээр ажилтанд хүрэх гол түлхүүр болдог.

Leadership хөтөлбөр

CSU Study Centres-с оюутнуудад манлайлах чадварт суралцах олон төрлийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

CSU Study Centres нь тус тусын Оюутны төлөөлөгчийн хороотой бөгөөд уг холбооны гишүүдийг сургалтын төвийн оюутнуудын дундаас нийт оюутны саналаар сонгодог. Оюутны төлөөлөгчийн хорооны гишүүд кампус доторх аливаа үйл ажиллагаанд сургалтын төвөө төлөөлөн оролцох үүрэг хүлээдэг.

Англи хэлний хөтөлбөр

Сидней, Мэлбурнид байрлах CSU-н сургалтын төвүүдэд уг хөтөлбөрийг санал болгодог. Олон улсын оюутнуудыг хувьд уг хөтөлбөрийг дүүргэх нь CSU-д элсэн суралцахад туслах нэг чухал алхам болдог. Англи хэлний бэлтгэл хөтөлбөр нь 10 долоо хоног үргэлжилдэг. Нэг ангид хамгийн ихдээ 18 оюутан сурдаг.

Вэб сайт: http://www.csustudycentres.edu.au