Танилцуулга 

Curtin коллеж нь Баруун Австралийн Curtin их сургуулийн гол кампуст байрладаг 3 дах шатны боловсролын байгууллага юм. Уг курс нь мэргэжил эзэмшүүлэх буюу дипломын  хөтөлбөр болон их сургуулийн өмнөх хөтөлбөрт орон нутгийн болоод гадаадын оюутнуудыг сургадаг бөгөөд эдгээр оюутнуудын хувьд уг коллеж нь Curtin их сургуульд суралцах хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах анхны алхам болж өгдөг.

Яагаад Curtin college-г сонгох ёстой вэ?

  • Оюутнууд эхний жилээ дипломтой төгсөж Curtin их сургуульд бакалаврын төвшний 2-р курсээс суралцах боломжтой.
  • Нэг анги 25 орчим оюутантай байдаг учир нэмэлт тусламж хүсэх боломжтой.
  • 40 гаруй орноос 12000 орчим оюутан ирж суралцдаг бөгөөд  олон орны зан заншил, соёлтой танилцаж болно.

Curtin коллеж хэнд хамгийн их хэрэгтэй вэ?

  • Curtin их сургуульд бакалаврын зэрэг эзэмших хүсэлтэй байгаа
  • Curtin их сургуулийн шаардлагад тэнцээгүй
  • 12 жилийн боловсролоо дүүргэсэн ч ахлах сургуулийн гэрчилгээ авч чадаагүй

Хичээлүүд

  • Architecture, Construction & Built Environment 
  • Business & Commerce 
  • Communications, Design & Arts 
  • Engineering 
  • Health Sciences 
  • Computer Science & Information Technology 

Хөтөлбөрүүд

  • Pre-University Level- 11-р анги төгссөн сурагчдад зориулсан хөтөлбөр
  • University level – 12 жилийн сургалтаа дүүргэсэн сурагчдад зориулсан хөтөлбөр

Тус  курс нь хичээлийнхээ хөтөлбөрийг дотор нь Diploma /stage 1/, Diploma /stage 2/ гэсэн үндсэн 2 хэсэгт хуваан авч үздэг.  Diploma stage 1-т Pre-University буюу их сургуулийн өмнөх түвшин хамрагддаг бол Diploma stage 2-т University буюу их сургуулийн түвшин хамаардаг.