Танилцуулгаа
 

Олон улсын боловсролын үйлчилгээ буюу IES нь олон улсын боловсролд шинэчлэлийг хийн хөгжүүлэх зорилготой, Брисбан мужид байдаг ашгийн төлөө бус байгууллага юм. Уг байгууллага нь 1997 онд байгуулагдан IES нэг жилийн бэлтгэл хөтөлбөрт оюутан бэлтгэж эхэлсэн. IES-н нэг жилийн бэлтгэл хөтөлбөр нь University of Queensland-д бакалаврын зэрэг хамгаалах хүсэлтэй олон улсын оюутнуудад зориулсан нэг жилийн курс бөгөөд жилд дунджаар 5000 гаруй оюутан уг хөтөлбөрийг дүүргэн их сургуульд элсэн суралцдаг.

2004 онд олон улсын боловсролын салбартай тогтоосон хамтын ажиллагаагаа өргөтгөх үүднээс цахим брэнд болох мэргэжлийн олон улсын боловсролын нөөц буюу PIER–г хөгжүүлсэн. PIER нь Англи хэлний нээлттэй цахим курс, боловсролын агентлагын сургалтын курс зэргийг багтаасан хэд хэдэн цахим хөтөлбөрүүдийг хөгжүүлэх зорилгоор Австралийн болон олон улсын сонирхолын бүлгүүдтэй хамтран ажилладаг.

IES коллеж нь Брисбанын төвд 3 кампустай, их сургуулийнхаа бэлтгэл хөтөлбөр, англи хэл болон бусад танхимын хөтөлбөрүүддээ нэг зэрэг 2500 оюутан сургах боломжтой бөгөөд коллежийн 1 жилийн бэлтгэл хөтлбөр

Standard program

Express program

Extended program гэсэн 3 янз байдаг. Хөтөлбөр бүр 2 семистэр үргэлжилдэг.

  • ·Standard хөтөлбөр

Уг хөтөлбөрийг сайн дүнтэй, IELTS-н 5.5 оноотой сурагчидад санал болгодог бөгөөд коллежийн ихэнх оюутан уг хөтөлбөрийг сонгон суралцдаг. Standard хөтөлбөр нь 2 болон 8-р саруудад эхэлдэг.

  • Express program

Төлбөрийн чадвартай, IELTS-н 6.0 оноотой оюутнуудад зориулсан хөтөлбөр. Мөн улсдаа элсэлтийн шалгалт өгсөн ч их сугуульд тэнцэхэд шаардлагатай оноо авч чадаагүй,тодорхой хичээлүүдээр нэмэлт мэдлэг олж авах шаардлагатай байгаа сурагчидад илүү тохиромжтой. Уг хөтөлбөрийн Standard болон Extended хөтлбөрүүдээс ялгарах гол онцлог нь 3 сар үргэлжилдэг.

Хөтөлбөрийн хичээл 5 болон 10-р саруудад эхэлдэг.

Extended хөтөлбөр

Уг хөтөлбөр нь эм зүй, мал эмнэлгийн шинжлэх ухааны чиглэлээр их дээд сургуульд суралцах хүсэлтэй байгаа 18-с доош насны оюутнуудад хамгийн тохиромжтойгоос гадна англи хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй байгаа оюутнууд мөн хөтөлбөрт хамрагдаж болно.

Хөтөлбөрийн хичээл 6 болон 7 саруудад эхэлдэг.