Танилцуулга

Австралийн Квинсланд мужын хамгийн эртний хоёрдох их сургууль болох James Cook University нь 1961 онд байгуулагдсан улсын судалгааны их сургууль юм. Их сургуулийн гол кампусууд Cairns,Singapore, Townsvilleзэрэг хотуудад байдаг. Үүнээс гадна Mount Isa,Mackay, Thursday арал зэрэг газруудад их сургуулйин хэд хэдэн сургалтын төвүүд ажилладаг.

Их сургууль нь шинжлэх ухааны дараах салбаруудад судалгаа явуулдаг:

1. Далайн шинжлэх ухаан

2. Биологийн олон янз байдал

3. Халуун орны эко систем

4. Гнетик

5. Халуун орны эмчилгээ

6. Аялал жуулчлал, инженерчлэл

7. Инженерчлэл

2014 онд их сургуулийн нийт оюутны тоо 22370 байсны 7429 нь олон улсын оюутан байжээ. James Cook University нь 2001 онд Анагаахын сургуулиа байгуулан энэ чиглэлийн анхны оюутнуудаа элсүүлэн авч байсан бөгөөд 2006 оноос мал эмнэлгийн бакалаврын түшний хөтлбөрүүдэд мэргэжилтэн бэлтгэх болж улмаар 2009 онд эрүү нүүрний мэс заслын бакалаврын сургалтыг хөтөлбөртөө нэмж оруулсан байдаг. Өдгөө тус сургууль нь урлаг, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ажил, хууль, бизнес, засаглал, боловсрол, инженерчлэл, төлөвлөлт, эрүүлийг хамгаалах, нутагшуулалт, сэтгэл судлал, анагаах ухаан, эм зүй, нийтийн эрүүл мэнд, шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, мал эмнэлгийн шинжлэх ухаан гээд олон салбарыг хамарсан өргөн хүрээний бакалаврын болон бакалаврын дараах түвшний хөтлбөрүүдийг оюутнуудад санал болгож байна.

2017 онд их сургууль нь Австралийн шинийг санаачлагч судалгааны их сургуулиудын холбоонд гишүүнээр эллсэн ба уг холбоог олон улсын түвшний судалгаа шинжилгээ явуулдаг 7 их сургууль бүрдүүлдэг.

Их сургуулийн нэр хүнд

James Cook university нь CWTS Leiden жагсаалтад сургалтын чанар, нэр хүндээрээ Австралидаа 3-т, дэлхийд 129-д бичигддэг. 2015 онд Good Universities Guide–с шилдэг их сургуулиар шалгаруулж 5 од шагналыг хүртээсэн ба мөн тус онд их сургуулийн Сингапурдах салбар Сингапурын засагийн газраас олгодог EduTrust Star чанарын үнэлгээг хүртсэн хамгийн анхны хувийн боловсролын байгууллага болж байжээ.

Их сургууль нь 2010 оноос өнөөг хүртэл дэлхийн шилдэг 400 их сургуулийн тоонд тогтмол багтсаар ирсэн бөгөөд 2016 оны Дэлхийн их сургуулиудын академик жагсаалтаар шилдэг 300 их сургуулийн нэгээр шалгарсан. Мөн 2014 онд их сургууль нь байгалийн шинжлэх ухаан, Экологийн чиглэлийн хөтөлбөрөөрөө Австралийн шилдэг 2, дэлхийн шилдэг 30 их сургуулийн нэгээр тус тус шалгарсаны зэрэгцээ далайн гүндэх шүрэн хад судлалын талаарх хэвлэл, бүтээлүүд нь тив дэлхийд хүлээн зөвшөөргдөж энэ чигэлийн судалгааны ажилд гүйцэтгэх их сургуулийн байр суурь өндөрөөр үнэлэгддэг.

Кампус

Их сургууль нь 3 кампустай

1.James Cook UniversityCairns Кампус Cairns–н төв бикзнесийн дүүргээс хойд зүгт 15 километерийн зайд оршдог. Энд их сургуулийн 4000 оюутан суралцдагаас 385 нь олон улсын оюутнууд байдаг.

2.Townsville кампус

Их сургуулийн хамгийн том кампус болох Townsville кампус нь Douglas-н захад байрладаг. 12600 орчим оюутан суралцдагийн 11000 гаруйг олон улсын оюутнууд бүрдүүлэг. Уг кампус нь анх Pimlico–н захад байгуулагдаж байсан бөгөөд хожим 1967 онд Douglas-руу нүүжээ.

3. Сингапур олон улсын кампус

James Cook University-н Сингапур дах кампус нь 2003 онд байгуулагдсан, олон улсын болон дотоодын оюутнуудад зориулан бизнес, боловсрол, мэдээллийн технологи, сэтгэл судлал, аялал жуулчлал, зочилохуйн үйлчилгээний хөтөлбөрүүдийг санал болгодог. 2014 онд уг кампуст суралцдаг оюутны тоо 3594 байсан.  

 

Веб сайт: https://www.jcu.edu.au/