Танилцуулга
 

La Trobe Universityнь Мельбурнд байдаг Австралийн улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль 1964 онд байгуулагдан Виктори мужийн гуравдахь Австралийн 20-дох их сургууль болж байсан. Их сургуулийн төв кампус нь Мельбурнын Метрополитан бүсэд байрлах хамгийн том кампус юм. La Trobe University нь урлаг, нийгмийн шинжлэх ухаан, худалдааны курс болон шинжлэх ухаан, эрүүл мэнд, инженерчлэлийн курсээр дамжуулан бакалавр болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог. 2015 онд Times дээд боловсролын сургуулиудын жагсаалтад орсон 50-с бага жилийн түүхтэй шилдэг 100 сургуулийн тоонд тус сургуулийг оруулсан. Мөн их сургууль 2014 онд QSдэлхийн их сургуулийн жагсаалтад урлаг хүмүүнлэгийн ухааны чиглэлээр олон улсын шилэг 200 их сургуулийн нэгээр шалгарсан. La Trobe Universityнь бизнесийн удирдлагын магистерийн хөтөлбөрөөрөө шилдэг 200 бизнесийн сургуулийн нэгээр нэрлэгдэж 2010 онд энэ хөтөлбөрөөрөө Азид 14, Авсралид 4, Викторид 2-т тус тус бичигдсэн дэлхийн шилдэг их сургуулиудын нэг юм.

Номын сан

Ла троби их сургуулийн номын сан нь тусгай цуглуулга, эмхтгэл олонтой.

  • Африкийн цуглуулга

Англи хэл дээр бичигдсэн Африкийн холбогдолтой цуглуулгууд нь Ла троби их сургуулийн үүсэн байгуулагдаж байх үе буюу 1960-д оны дунд үед холбогдох ба уг цуглуулга нь ойролцоогоор 25000-30000 хэвлэмэл баримт, материалуудаас бүрддэг. Цуглуулгын дйилэнх хэсэг нь Сахарын түүх, улс төр болоод Африкийн зохиолчдын зохиол бүтээл, архелоги, антропологи, хөгжил, олон улсын харилцаа, эдийн засаг, социологийн салбаруудад хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд байдаг.

  • Энэтхэг, Өмнөд Азийн цуглуулга

Энэхүү цуглуулга нь 1985 оны үед холбогдох бөгөөд үүнд Санскрит уран зохиол, Хинди, Будда, эртний энэтхэгийн түүх, архиологийн баримтууд багтдаг. 2011 оны байдлаар уг цуглуулгын боть номын тоо 37500–д хүрсэн.

  • Латин Америкийн цуглуулга

La Trobe University-н номын сан нь Австралийн Латин Америк судлалын салбарын шилдэг номын сангуудын нэг бөгөөд энд ойролцоогоор энэ чиглэлийн 28000-30000 хэвлэмэл ном зохиолууд байдаг. Эдгээр цуглуулгуудад Карибсудлал, Амеркийн нэгдсэн улс, Латин америкийн харилцаа хобоо, Амеркийн нэгдсэн улсдах Латин хүмүүсийн аж амьдралын талаарх баримт, сэтгүүлүүд багтдаг.

Кампус

Melbourne (Bundoora) кампус

Уг кампус нь 1967 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн, Ла троби их сургуулийн гол кампус юм. Энд Ла троби их сургуулийн голлох курс хөтөлбөрүүд явагддаг, Southern Hemisphere-дахь кампусуудаас хамгийн томд тооцогддог. Уг кампус ойролцоогоор 22000 орчим оюутан суралцдаг ба энд ресторан, баар, дэлгүүр, банк, галерей байдаг. Уг кампуст байрлах төв номын сан нь 1 сая гаруй боть номтой. Ла троби их сургуулийн анагаах ухааны төв нь мөн энд байрладаг.

Веб сайт: www.latrobe.edu.au/