Танилцуулга
 

1895 онд Парист байгуулагдаж байсан Le Cordon Bleu нь өдгөө 20 оронд 35 салбар институт, 20000 гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг, дэлхийн хамгийн том хоолны урлаг, зочилохуйн үйлчигээний сургуулиудын сүлжээнд тооцогддог. Le Cordon Bleu нь шинэчлэл, бүтээлч байдлыг уламжлалтай хослуулан бакалавр, магистерийн болон гэрчилгээ олгох курсуудад оюутан сургадаг.

Тус байгууллага 100 гаруй жилийн турш хүнс, үйлчилгээний салбарт мэргэжилтэн бэлтгэсээр иржээ. Өдгөө тус төв нь хоолны урлаг, дарс, удирдалга, зочилохын үйлчилгээний өргөн хүрээг хамарсан олон хөтөлбөрүүдийг санал болгодог. Le Cordon Bleu-д суралцаж төгсөн чанартай мэдлэг боловсрол эзэмшсэнээр оютнуудад хувьсан өөрчлөгдөж буй үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажиллах боломж бүрддэг.

Веб сайт: https://www.cordonbleu.edu