Танилцуулга
 

University of Wollongong нь Нью Соут Уэлсын Волонгонгын далайн эргийн хотод байдаг Австралийн улсын судалгааны их сургууль юм. 2015 онд их сургууль нь 32000 оюутан элсүүлэн авснаас 12800 гаруй нь олон улсын оюутнууд байжээ. Байгуулагдсан цагаасаа хойш нийт 131859 оюутан төгсгөн гаргаад байгаа University of Wollongong нь 2000 гаруй багш ажилчинтай.

1951онд Волонгог хотод Нью Соут Уэлсын Технологийн их сургууль буюу Нью Соут Уэлсын их сургуулийн салбараар үйл ажиллагаагаа эхлүүлж улмаар 1961 оноос тус сургуулийн Волонгог коллеж байгуулагдан 1962 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах болсон. 1975 онд University of Wollongong бие даасан байгуулагаар үүсэн байгуулагдаж 10000 гаруй мэргэжлийн болон зэргийн хөтөлбөрүүдийг оюутнуудад санал болгох болсон. Их сургуулийг байгуулагдсан даруйд орон нутгийн Illawarra орчмын бүс нутгийн оюутнууд ихэвчлэн суралцдаг байсан бол өнөөдөр тус сургуулийг дэлхийн олон улс орны төлөөлөл болсон оюутнууд сонгон суралцах болсон бөгөөд эдгээр оюутнууд их сургуулийн нийт оюутны 30 хувийг бүрдүүлдэг.

University of Wollongong нь дэлхийн шилдэг их сургуулиудын нэгд тооцогддогын зэрэгцээ 1999-2000 оны Hobsonsагентлагаас жил бүр гадгадаг Good Universities Guide жагсаалтад судалгаа шинжилгээний ололт амжилт, нөхөрлөл, хамтын ажиллагааны хөгжлөөрөө Австралын оны их сургуулиар шалгарч улмаар цахим ертөнцөд чанартай боловсон хүчин бэлтгэн гаргахад оруулж буй их сургуулийн хувь нэмрийг өндрөөр үнэлэж 2000-2001 оны онцлох их сургуулиар шалгаруулсан. Мөн их сургууль нь төгсөгчдийн ажлын боломжоороо 1999 оноос эхлэн 5 од үнэлгээг тогмол хүртсээр иржээ.

Их сургуулийн амжилтууд

  •  2012 оны Австралийн их сургуулиудын жагсаалтад судалгааны чиглэлээр 9-т
  •  2013 оны Австралын шилдэг их сургуулиудын чанар нэр хүндийн үзүүлэлтэд боловсролын туршлага, төгсөгчдийн чанараараа 1-т
  •  2015 онд Хонг Конг, Австралийн бизнесийн холбооны нэр хүндтэй шагналыг хүртсэн

Wollongong кампус

Их сургуулийг гол кампус болох Wollongong кампус нь Воллонгогын төвөөс 3 км-н зайд орших Нью Соут Уэлсын эрэгт байдаг 1915 онд байгуулагдаж байсан. Уг кампус нь бакалаврын болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог ба кампусын хөтлбөрүүд урлаг, хүмүүнлэгийн ухаан, хуулийн факультет, нийгмийн шинжлэх ухааны факультет, шинжлэх ухаан, эрүүл мэнд, анагаах ухааны факультет, мэдээллийн шинжлэх ухаан, инженерчлэлийн факультет, бизнесийн факультет гэсэн факультетад хуваагддаг. Wollongong кампус нь 30000 орчим оюутан, 2000 багш ажилтантай.

South Western Sydney кампус

Их сургууль нь улам өргөжин тэлж, 2016 онд Ливерпүүл СИ БИ ДИ-д кампусаа байгуулсан.

Их сургуулийн Шинэчлэлийн кампус буюу IC кампус нь Нью Соут Уэльсын Воллонгогод байдаг. Уг кампус нь Нью Соут Уэлсын засгийн газрын санхүүжилтээр байгуулагдсан бөгөөд холбооны болон улсын засгийн газрууд, Воллонгог хотын консулын дэмжлэгийг авдаг. Уг шинэчлэлийн кампусын гол зорилго нь судалгааны болон бизнесийн байгууллагуудын нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

Сидней бизнесийн сургууль

Воллонгогийн их сургуулийн харья Сидней бизнесийн сургууль нь 1997 онд байгуулагдсан. Уг кампуст бакалаврын дараах түвшний бизнесийн хөтөлбөрийн хичээлүүд явагддаг.

Веб сайт: https://www.uow.edu.au/