Танилцуулга
 

1998 онд байгуулагданчанартай боловсролыг түгээн дэлгэрүүлсээр ирсэн VIT нь мэдээлэлийн технологи, системийн чиглэлээр бакалаврын түвшинд оюутан сургадаг дээд боловсролын байгууллага юм. Тус институт нь 2000 оноос эхлэн өнөөг хүртэл Microsoft-н албан ёсны түншээр ажиллаж байна.

Сиднейн Мельбурнид байдаг, автобусны буудал, дэлгүүр, ресторанд ойр учир оюутнуудын хувьд сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрэн бүрдсэн. Виктори технологийн институтыг сонгосноор өргөн хүрээний магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой.

Мөн институт орчин үеийн сургалтын техник хэрэгсэл, компьютерийн лаборатори, дадлагын өрөө цахим номын сангуудтай. Институтын цахим номын санд 1000 гаруй цахим сэтгүүл, 2500 орчим цахим ном байдаг долоо хоногийн 24 цаг ашиглах боломжтой. Үүнээс гадна уг номын санд англи хэл, бизнес, худалдаа, зочлохын үйлчилгээ, IT, мультимедиагийн холбогдолтой ном зохиолууд байдаг.

Практик сургалтад анхааран Ахлах сургуулийн болоод бакалаврын түвшний сургалт хоорондын гүүр болж ажиллахыг зоридог VIT нь оюутнуудад зорилгодоо хүрэхэд нь туслах цэгцтэй суурь мэдлэгийг олгон өнөөгийн нийгэмд шаардлагатай байгаа чадваруудыг эзэмшихэд тусалдаг.

Веб сайт: http://www.vit.edu.au/