Танилцуулга
 

2004 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Viva College нь Queensland мужид байдаг бөгөөд олон улсын оюутнуудад Англи хэлний багшийн болон бизнесийн хөтөлбөрийг санал болгодог. Одоогийн байдлаар уг коллежид олон улсын 500 гаруй оюутан суралцдаг байна.

Яагаад Viva college-г сонгох ёстой вэ?

1. Сургалтын уян хатан сонголт

Оюутнуудаа ном сурах бичиг, цахим материалаар бүрэн хангадаг. Хэзээ ч хаанаас ч хүссэн мэдээллээ авах бүрэн боломжтой.

2. Хотын төвд байрлалтай

Автобус, галт тэрэгний буудлаас цөөхөн алхамын зайд байдаг дэлгүүр, ресторандаа ойрхон.

3. Мэдлэг туршлагатай чадварлаг багш нар

Уг коллеж нь тусгай шалгуурыг хангасан багш нарыг ажиллуулдаг бөгөөд ихэнх багш нар CELTA, DELTA-н зэрэгтэй байдаг олон жилийн ажлын туршлагаараа улсдаа хүлээн зөвшөөрөгддөг.

4. Дэмжлэг тусламж

Санхүү, орон байр, сургалтын гээд тухайн оюутанд хэрэгцээтэй байгаа олон талын тусламж дэмжлэгийг үзүүлдэг. Оюутныхаа картаар дэлгүүр, кино театр, нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй.

5. Дараагийн шатны сургалтын боломж

Тус коллеж нь боловсролын байгууллага, их сургуулиудтай хамтран ажилладаг. Эдгээр хамтын ажиллагаатай байгууллагууд Viva-н сургалтын чанарыг хүлээн зөвшөөрдөг учир оюутнуудын хувьд тэдгээр сургуулиудад элсэхэд хялбар байдаг.

6. Ажлын клуб дадлага

Уг коллеж нь оюутнууддаа сургалтынхаа хажуугаар ажиллах талаас нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Viva коллежын мэргэжлийн дадлагын хөтөлбөр нь оюутнуудад мэргэжлээрээ ажлын туршлага хуримтлуулж, ажлын боломжоо нэмэгдүүлэхэд нь туслах юм.

7. Зөвхөн англиар

Энэхүү бодлого нь таныг суралцаж байх хугацаандаа англи хэлнийхээ яриа, сонсголын чадварыг сайжруулахад туслах болно.

Хичээлийн хөтөлбөр

Focus English

Уг хөтөлбөр нь таньд үндсэн хичээлүүдээс гадна чөлөөт сонголтын хичээлүүдэд хамрагдах замаар англи хэлний мэдлэгээ сайжруулахад тань тус болох болно. Үндсэн хичээлүүдэд хэлний голлох чавдаруудыг хөгжүүлэх хичээлүүд багтдаг бол сонгон судлахад таны гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй байгаа чиглэлийн хичээлүүд багтдаг.

Smart talk

Уг хөтөлбөрийг сонгосноор англи хэлнийхээ ярих сонсох чадварыг сайжруулах бүрэн боломжтой. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь оюутнуудын англи хэлний дуудлага, ярианы чадварыг сайжруулахад оршино.

IELTS preparation

Уг хөтөлбөрийг сонгосноор та IELTS-н шалгалтанд хүссэн оноогоо авах бүрэн боломжтой. Дадлага туршлагатай багш нар, жишиг даалгаврууд таньд IELTS-н шалгалтаа амжиллтай өгөх итгэл найдвар, урам зоргийн өгөх болно.

Тавигдах шаардалга

·Viva-н англи хэлний дунд түвшний 4 долоо хоногийн сургалтанд суусан байх

·IELTS-н 5 оноотой байх /хэсэг тус бүрийн оноо 4.5-с багагүй байх/,

·Төвшин тогтоох шалгалт өгсөн байх

Viva коллежийн кембрижийн шалгалтанд бэлтгэх курст сууснаар та тус шалгалтанд амжилттай оноо авахад шаардагдах бүхий л чавдаруудыг олж авах болно.

Тавигдах шаардлага

  •  Cambridge First Certificate Preparation (FCE)
  •  Viva-н англи хэлний ахисан дунд түвшний 4 долоо хоногийн сургалтанд суусан байх
  •  IELTS-н 5.5 оноотой байх /хэсэг тус бүрийн оноо 5.0-с багагүй байх/,
  •  Viva-н онлайн түвшин тогтоох шалгалт өгсөн байх
  •  Certificate in Advanced English Preparation (CAE)
  •  Viva-н англи хэлний ахисан түвшний 4 долоо хоногийн сургалтанд суусан байх
  •  IELTS-н 6.0 оноотой байх /хэсэг тус бүрийн оноо 6.5-с багагүй байх/,
  •  Viva-н онлайн түвшин тогтоох шалгалт өгсөн байх
  •  OET preparation

Дадлага туршилгатай багш нар таньд OET-н шалгалтанд тэнцэхэд шаардагдах чадвар, арга барилыг эзэмшихэд тань туслах болно.

  •  English proficiency

Уг хөтөлбөр нь Англи хэний анхан шатнаас ахисан түвшний мэдлэгтэй оюутнуудад зориулагдсан бөгөөд оюутнуудад хэлний мэдлэг, ажлын чадвараа сайжруулахаас гадна дараагийн шатны нэмэлт сургалтад бэлтгэгдэх боломж бүрддэг.

Тавигдах шаардлага /анхан шат/

  •  Viva-н англи хэлний анхан шатны 4 долоо хоногийн сургалтанд суусан байх
  •  IELTS-н 4.0 оноотой байх /хэсэг тус бүрийн оноо 3.5-с багагүй байх/,
  •  Онлайн түвшин тогтоох шалгалт өгсөн байх
Веб сайт: http://www.vivacollege.org/