Танилцуулга
Bodwell High School нь 8-12-р анги болон их сургуулйин бэлтгэл хөтөлбөрүүдийг санал болгодог хосолсон боловсролын сургууль юм. Тус сургууль нь Канадын Бритиш Колумбын үзэсгэлэнт хойд Ванкуверт байдаг. Канадын ерөнхий боловсролын сургуулиудын дунд тэргүүлэгч байр суурьтай тус сургуульд орон нутгийн болон олон улсын сурагчид суралцдаг, сурч боловсрох таатай орчин нөхцөл бүх талаараа бүрдсэн. Bodwell High School-д амжиллтай суралцаж төгссөн сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ буюу Dogwood Diploma-той төгсдөг бөгөөд уг дипломыг Бритиш Колумбиагийн захирагаанаас олгодог. Олон улсын оюутнуудын хувьд сургуульд судалсан хичээлүүдийн кредитийг улсынхаа сургуулиудад заадаг хичээлүүдтэй дүйцүүлэх боломжтой. Сургуулийн төгсөгчдийн дийлэнх нь коллеж, их сургуульд дараагийнхаа шатны боловсролыг үрэгжлүүлэн эзэмшдэг ба тэдгээр оюутнуудын ихэнх нь тэтгэлэгтэйгээр суралцдаг. 

Bodwell High School-г сонгох шалтгаан

Сургуулийн мэргэжлийн англи хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдсанаар богино хугацаанд англи хэлнийхээ чадварыг сайжруулах боломжтой.

Олон улсын нэр хүнд: Bodwell High School-д дэлхийн 40 гаруй орны сурагчид суралцдаг.

Их сургуулийн бэлтгэл хөтөлбөр: Bodwell High School-н бэлтгэл хөтөлбөр нь оюутнуудад Хойд Америкийн шилдэг их дээд сургуулиудад амжилттай элсэн суралцахад тусалдаг.

Оюутнын дуу хоолой: Student Parliament-д аль эсвэл House Captain-р сонгогдон өөрсдийн удирдан зохион байгуулах авъяс, манлайлах чадвараа хөгжүүлэх боломжтой.

Зөвлөгөө тусламж: Bodwell High School-н зүгээс сурагчидад сургалт, хувь хүний хөгжил, их сургуульд элсэн суралцах гээд бүхий л талын тусламж дэмжлэгийг үзүүлж, зөвлөгөө мэдээллээр хангадаг.

веб сайт: http://http://bodwell.edu/