Танилцуулга 

Урлаг, технологийн Centennial College нь Канадын Онтариогийн Торонтод байдаг, Онтариодах төрөөс санхүүжилттэй хамгийн эртний коллеж юм. 2016 онд коллеж нь анх удаа Канадын судалгааны шилдэг 10 коллежийн нэгээр шаргалсан бөгөөд судалгаандаа орчин үеийн шинэ тоног төхөөрөмжийг ашигладаг.

Centennial College нь сүүлийн 50 жилийн хугацаанд орон нутгийн нийтийн коллежоос дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болтлоо өргөжиж, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Бразил зэрэг хөгжиж буй орнуудын зах зээлд нэвтэрч чадсан.

Коллежийн гол зорилго нь оюутнуудад ирээдүйн манлайлагчид болон төлөвшихөд туслах арга замуудыг санал болгох байдлаар дэлхийн түвшинд үнэлэгдэх мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахад оршино. Мөн коллеж нь орон нутгийн нийгэмлэгүүдтэй урт хугацааны хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байна.

Centennial College нь орон нутгийн хэмжээнд үйлдвэрлэлийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хагас цагийн болон бүтэн цагийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Коллежийн оюутнууд ажлын байранд гарааад мэргэжлийнхээ чиглэлээр ажиллахад бүрэн бэлтгэгдэж төгсдөг учир ажил олгогчид коллежийн төгсөгчдийг өндрөөр үнэлэн ажилд авах дуртай байдаг бөгөөд тэдний 94 хувьд нь энэ сонголтондоо сэтгэл хагалуун байдаг.

Коллеж нь олон салбарыг хамарсан бакалавр болон бакалаврын дараах түвшин, гэрчилгээ олгох хөтөлбөрүүдийг багтаасан 260 гаруй курсыг санал болгодог.

Centennial коллеж нь дараах бакалаврын түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог:

· Мэдээллийн технологи

· Сувилахуйн шинжлэх ухаан

· Нийтийн харилцааны удирдлага

Morningside Кампус

Уг кампус нь Scarborough-н Morningside Avenue-д байрладаг 2004 оны зунаас эхлэн үйл ажиллагаагаа явуулах болжээ. Энд эрүүл мэндийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухааны чиглэлийн мэргэжлийн хичээлүүд явагддаг.

Progress кампус

Коллежийн хамгийн том кампус болох уг кампус нь комьпютерийн шинжлэх ухаан, технологи, бизнес, зочилохуйн үйлчилгээ, аялал жуулчлалын хөтөлбөрүүдийг санал болгодог. Progress кампуст коллежийн номын сан, сургалтын байгууламж, техник хэрэгсэл байдгаас гадна тусгай үйл ажиллагаа, хурал цуглааны зориулалттай коллежийн үйл ажиллагааны төв байрладаг.

Ashtonbee кампус

Scarborough-н Ashtonbee-н 75-р зам дагуу байрладаг Ashtonbee кампуст урлаг шинжлэх ухаан болон бусад чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрийн хичээлүүд явагддаг.

Веб сайт : http://https://www.centennialcollege.ca/