Танилцуулга

Fairleigh Dickinson University нь 1942 онд байгуулагдсан хосолсон боловсрол олгодог хувийн их сургууль юм. Их сургууль нь 100 гаруй мэргэжлийн хөтөлбөрүүдэд оюутан сургадаг 12000 оюутантай, New Jersey дэх хамгийн том дээд боловсролын байгууллага юм.

Их сургуулийн 12247 оюутны 9199 нь бакалаврын түвшний үлдсэн 3048 нь бакалаврын дараах түвшний бүтэн цагийн оюутнууд байдаг. Мөн тус сургууль нь 1200 гаруй олон улсын оюутантай, тэдгээр олон улсын оюутнуудын дийлэнх нь их сургуулийн Метрополитан кампуст болон олон улсын оюутнуудад зориулан байгуулсан FDU Vancouver-т суралцдаг.

FDU нь 2014 оны U.S. News & World Report-с гаргасан шилдэг коллежуудын жагсаалтад 69-д бичигджээ. Мөн тус сургууль нь Нэгдсэн үдэсний байгууллагатай урт хугацаанд хамтран ажиллаж байгаа ба чадварлаг оюутнуудад Нэгдсэн үндэсний байгууллага болон тус байгууллагын бусад агентлагуудад дадлагажих боломжыг олгодгоороо онцлогтой. 2009 онд их сургууль нь Нэгдсэн үндэсний байгууллагын Эдийн засаг, Нийгмийн хороотой зөвлөлдөх тусгай харилцаа холбоо тогтоосон анхны коллеж болж байжээ.

Их сургуулийн нэгдүгээр курс элсэн суралцаж буй оюутнуудын 81,5 хувь нь дараагийнхаа курсын сурагалтан хамрагддаг ба 6 жилийн мэргэжлийн хөтөлбөрт элссэн оюутнуудын 53.1 хувь нь сургуулиа амжиллтай төгсдөг. Их сургуульд элсэхийн тулд SAT шалгалтын 1516 оноотой байх ёстой бөгөөд их сургуулийн оюутнуудын 33.0 хувь нь ахлах сургуульдаа сурлагаараа шилдэг 20 хувьд багтаж байсан сурагчид байдаг.

 

 

Бакалаврын түвшний сургалтууд

Fairleigh Dickinson 4 академик коллежтой:

1. Урлаг шинжлэх ухааны Becton коллеж

2. Урлаг, шинжлэх ухаан, мэргэжлийн судалгааны коллеж

3. Бизнесийн Silberman коллеж

4. Petrocelli College of Continuing Studies.

Эдгээрээс Бизнесийн Silberman коллеж нь бакалаврын болон магистерийн түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд энэ хөтөлбөрүүдээс сонгосон оюутнуудын хувьд FDU Vancouver-т суралцах боломтой.

 

 

Урлаг шинжлэх ухааны Becton коллеж

Уг коллеж нь хагас цагийн болон бүтэн цагийн оюутнууддаа бакалаврын түвшний 60 гаруй мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог. Коллежийн гол зорилго бол оюутнуудад хэрэгцээтэй сургалтын хөтөлбөрийг санал болгон, мэдлэг чадвартай мэргэжилтнүүд болон төгсөхөд нь бүхийл талаар нь тусалж дэмжих явдал юм.

 

 

FDU-н эм зүйн сургууль

Fairleigh Dickinson саяхан New Jersey-д эм зүйн сургуулиа байгуулсан. Уг сургуулийг төгсөөд магистертаа эм зүйн удирдлага, эм зүй шинжлэх ухаан, эрүүл мэндийн харилцаа гээд олон чиглэлээр үргэлжлүүлэн суралцах боломж бүрддэг.

 

 

Бизнесийн Silberman коллеж

Уг коллеж нь Florham кампуст байдаг бакалавр болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгохын зэрэгцээ их сургуулийн Vancouver кампуст бизнесийн удирдлага, мэдээллийн технологийн бакалаврын түвшний курсуудад оюутан сургадаг.

FDU нь Silberman коллежоороо дамжуулан AACSB-р магдлан итгэмжлэгдсэн бакалаврын болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог. Их сургуулийн Silberman бизнесийн коллеж нь 2014 оны Princeton Review жагсаалтаар улсыхаа шилдэг 295 бизнесийн коллежуудын нэгээр шалгарсанаас гадна 2011 оны дэлхийн шилдэг 1000 бизнесийн сургуулиудын Eduniversal судалгаагаар "Шилдэг бизнесийн сургуулиар” нэрлэгдсэн.

 

 

Кампус

Их сургууль 4 кампустайгаас 2 нь New Jersey-д, нэг нь Vancouver-т, үлдсэн нэг нь South East England-д тус тус байрладаг.

 

 

Florham кампус

Их сургуулийн Florham кампус нь Нью Жерсигийн Мадисон тогсоны захад байрладаг. 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулах болсон уг кампуст бакалаврын болон бакалаврын дараах түвшний нийт 3405 оюутан суралцдаг. Кампусын оюутнуудын дийлэнх хэсгийг бүтэн цагийн оюутнууд бүрдүүлдэг.

 

 

Metropolitan кампус

Уг кампус нь Нью Йорк хотын ойролцоо, Hackensack мөрний дагуу байрладаг. Кампус нь 4114 бакалаврын түвшний, 2350 бакалаврын дараах түвшний оюутантай. Кампусын нийт оюутны 21 хувийг олон улсын болон үндэсний цөөнх оюутнууд бүрдүүлдэг. Metropolitan кампус нь дараах 3 коллежоор дамжуулан бакалаврын түвшний курсуудад оюутан сургадаг:

· University College

· Silberman College of Business

· Petrocelli College of Continuing Studies

 

 

Wroxton коллеж

Их сургуулийн Wroxton коллеж нь South East England-н Wroxton-д байдаг. FDU нь Америкийн нэгдсэн улсаас гадна коллежоо байгуулсанаараа Америкдаа анхдагчид тооцогддог.

 

 

Vancouver кампус

FDU-н Vancouver кампус нь Vancouver-н 842-р Cambie Street-д байрладаг. Уг кампус нь бакалаврын болон бакалаврын дараах түвшний оюутнуудад Vancouver-т Америкийн мэгэжлийн боловсролыг эзэмшиж төгсөх боломж олгодог. Vancouver кампус нь их сургуулийн отгон кампус бөгөөд 2007 оноос эхлэн үйл ажиллаагаа явуулах болжээ.

Вэб сайт: http://www.fdu.edu/