Танилцуулга

Fraser International College нь 2006 оны 9-р сард байгуулагдсан, Канадын Бритиш Колумбиагийн Бернибид байдаг. Тус коллеж нь боловсролын байгууллага бөгөөд Simon Fraser University-тэй хамтын ажиллагааны гэрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг, 35 орны 1300 орчим оюутантай.

Fraser International College нь Fraser University-д бакалаврын түвшиний 2-р курсээс эхлэн суралцах гүүр хөтөлбөрт оюутан сургадаг. FIC-н их сургуульд шилжин суралцах хөтөлбөр 2 нь Simon Fraser University-н бакалаврын хөтөлбөрийн 1-р курстэй тэнцдэг.

 

 

FIC-г сонгох шалтгаан

 
 

Канадын шилдэг их сургуулиудын нэгэнд элсэн суралцах боломж.

 

Нэг ангид цөөн тооны оюутан суралцдаг учир хичээлээ илүү ойлгож үр бүтээлтэйгээр суралцах.

 

Simon Fraser University-г төгссөний дараа 3 жил тухайн хотод ажиллаж амьдрах боломж.
 

Их сургуульд шилжих 1-р шатны хөтөлбөр

 

UTP Stage I буюу Их сургуульд шилжих 1-р шатны хөтөлбөр нь бизнесийн удирдлага, тооцоолон бодохуй, инженерчлэлийн шинжлэх ухаан, урлаг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр их дээд сургуульд суралцах хүсэлтэй байгаа оюутнуудад зориулсан их сургуулийн бэлтгэл хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь 8 курсээс бүрддэг, хөтөлбөрт амжилттай суралцаж дүүргэснээр дараагийн шат буюу UTP Stage II-д суралцах боломж бүрднэ.
Веб сайт: https://www.fraseric.ca/