Танилцуулга

ICM буюу Манитобагийн олон улсын коллеж нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. ICM нь Манитобагийн их сургуулийн бакалаврын түвшний Pathway хөтөлбөрийг олон улсын оюутнуудад санал болгодог. Коллежийн UTPII хөтөлбөр нь их сургуулийн бакалаврын түвшний 1-р курстэй дүйдэг бөгөөд уг хөтөлбөрт амжилттай суралцаж төгссөн оюутнуудын хувьд Манитобагийн их сургуульд сонгосон мэргэжлийнхээ чиглэлэээр 2-р курсээсээ шууд элсэн суралцах боломж бүрддэг.

Коллежийн зүгээс оюутнууддаа сургалтын болон хувь хүнд чиглэсэн дэмжлэг, туслалцааг байнга үзүүлж, Канадын их дээд сургуулиудад амжиллтай элсэн суралцах гүүр нь болж өгдөг.

 

Байршил

Коллеж нь Манитобагийн их сургуулийн Fort Garry кампуст байрладаг. Коллежийн оюутнууд комьпютерийн лаборатори, номын сан, спортын тоног төхөөрөмж гээд их сургуулийн сургалтын техник хэрэгслээс сургалтандаа ашиглах боломжтой.

 

Зэрэглэл/ магадлан итгэмжлэл

Австралийн сэтгэл судлалын холбоо болон дотоод засал чимэглэлийн боловсрол, судалгааны сангаас ICM-г магадлан итгэмжилсэн.

 

ICM-г сонгох шалтгаан

·Канадын шилдэг их дээд сургуулиудын нэгэнд мэргэжил эзэмших боломж

·Нэг ангид цөөн тооны оюутан суралцдаг учир хичээлээ илүү ойлгож үр бүтээлтэй суралцна

·Канадын хамгийн боломжийн өртөгтэй хотуудын нэгэнд сурах боломж

 

Их сургуульд шилжих хөтлбөр -1

Энэ нь дунд сургуулийн боловсролоос их сургуульд шилжин суралцах хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөр нь урлаг, бизнес, байгаль орчин, ирнженерчлэл, шинжлэх ухааны чиглэлээр их сургуульд элсэн суралцахад туслах зорилготой үндсэн 8 курсээс бүрддэг. Шаардлагатай голч оноотойгоор уг хөтөлбөрийг дүүрэгснээр Их сургуульд шилжих хөтөлбөр 2-т суралцах эхтэй болдог. Их сургуульд шилжих 2-р шатны хөтөлбөрт урлаг, бизнес, инженерчлэл, аж ахуй, хоолны шинжлэх ухаан, байлагь орчин, шинжлэх ухааны чиглэлээр суралцах боломжтой.