Танилцуулга

Royal Road University нь Колумбын Колвүүдэд байдаг улсын их сургууль юм. Тус сургууль нь 1940 онд Royal Roads Military Collage нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд хожим 1995 онд Royal Roads University болон өргөжсөн. Өнө удаан жилийн түүхтэй Royal Roads University нь Канадын байгалийн үзэсгэлэн цогцолсон хамгийн сайхан бүсэд байрладгаараа алдартай. Royal Roads University нь бакалаврын болон бакалаврын дараах түвшин, докторын түвшний хавсрага болон мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд үндсэн 3 хэлбэрээр хичээлээ явуулдаг. Үүнд:

1. Face to face буюу тэнхимийн сургалт /1-3 долоо хоног/

2. 100 хувь онлайн сургалт

3. Онлайн тэнхим хосолсон сургалт

Үүнээс гадна тус сургууль нь бүтэн цагийн бакалаврын түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог.

Royal Roads University-д Экологи, хүнс тэжээлийн төв, Сургалт боловсролын технологийн төв, Канадын байгаль орчин боловсролын төв байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Royal Roads University-ын музей

Royal Roads University-ын музей нь Hatley Castle –д байх ба энд Royal Roads Military College-ын түүхийн холбогдолтой баримт сэлт, дурсгалууд байдаг. Уг музей нь Канадын музейн холбоо, Канадын цэргийн музейн нэгдсэн байгууллагын гишүүн бөгөөд Канадын зэвсэгт хүчний музейн хорооноос тус музейг бүрэн магадлан итгэмжилсэн.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

IELTS: 6.5, ярих, бичих: 6.5, сонсох, унших: 6.0

TOEFL: нийт оноо:88, бичих: 24, сонсох, унших, ярих: 20

Вэб хаяг: /http://www.royalroads.ca/