Танилцуулга

Seneca College нь Канадын Онтариогийн Торонтод байдаг улсын коллеж бөгөөд бакалаврын болон бакалаврын дараах түвшний, гэрчилгээ олгох бүтэн болон хагас цагийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

Тус коллеж нь бакалаврын түвшний 14, бакалаврын дараах түвшний 30 хөтөлбөрийг багтаасан 145 бүтэн цагийн, 135 хасаг цагийн курсуудад мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд коллежийн дийлэнх хөтөлбөр оюутнуудад сугалтынхаа хажуугаар сонгосон мэргэжлийнхээ чиглэлэээр хангалттай туршлага хуримтлуулах боломж олгодог.

Seneca College нь Онтариод их сургууль, коллежийн pathway хөтөлбөрийг санал болгодгоороо тэргүүлэх байр суурьтай байдаг бөгөөд орон нутгийн болоод Австрали, Англи, Өмнөд Африк зэрэг олон улсын дээд боловсролын байгууллагуудтай оюутан шилжүүлэн сургах гэрээтэйгээр хамтран ажилладаг. Эдгээр гэрээ хэлэлцээрийн хүрээнд коллежийн оюутнууд сонирохсон их сургуульдаа суралцах боломжтой.

Номын сан

Коллежийн номын сан нь оюутан, багш ажилчдын хэрэгцээт цахим болон хэвлэмэл хэлбэр бүхий ном зохиол, баримт сэлтээр хангаж ажилладаг бөгөөд энд ном сэтгүүл, видео, DVD хэлбэртэй өргөн хүрээний баримт сэлт, өгөгдлийн сан байдаг. Номын сангийн зүгээс оюутнуудын сургалт судалгааны ажилд тус болох үүднээс боломжит бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлдэг.

Кампус

Seneca нь 4 гол кампус, 10 салбар кампустай, кампус тус бүр өөр өөр мэргэжлийн чиглэлээр дагнасан байдаг.

Newnham кампус

Уг кампус нь Канадын хамгийн том, коллежийн кампусуудын нэг бөгөөд энд бизнес, инженерчлэл, нисэх, бага насны хүүхдийн боловсрол, загвар, мэдээлэл-харилцаа холбооны технологи, либерал урлагийн чиглэлийн, бүтэн цагийн 11000 гаруй оюутан суралцдаг. Newnham кампус нь Finch Avenue East-д байрладаг.

Seneca York кампус

Йоркын их сургуулийн Keele кампуст байрлах уг кампусын загварыг уран барилгач RaymondMoriyama гаргажээ. Энд хэвлэл мэдээлэл, биологийн шинжлэх ухаан-хавсарга хими, либэрал урлаг судлал, мэдээлэл-харилцаа холбооны технологийн сургуулиуд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

King кампус

Коллежийн King кампуст урлаг, эрүүл мэндийн шинжлэх ухааны бүтэн болон хагас цагийн хөтөлбөрүүд явагддагийн зэрэгцээ бага насны хүүхдийн боловсрол, зан байдлын шинжлэх ухаан, сувилахуй, нийгмийн үйлчилгээ, газар зохион байгуулалт, мал эмнэлэгийн салбарын оюутнууд хичээллэдэг. 2011 онд Оннтариогийн засгийн газраас тус кампусын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 43 сая долларын төслийг санаачилсан бөгөөд уг төслийн хүрээнд 25 анги танхим, номын сан, комьютерийн үйлчилгээ, эрүүл мэндийн сургалтын лабораторыг байгуулах юм.

Markham кампус

Коллежийн Markham кампус нь 2005 онд байуулагдсан, Онтариогийн Мархам хотод баригдсан хамгийн анхны дээд боловсролын байгуулага юм. Энд бизнес, маркетинг, аялал жуулчлалын салбарын бүтэн болон хагас цагийн хөтөлбөрийн хичээлүүд явагддаг. Мөн уг кампуст 2011 оноос хойш Confucius Institute байрлан үйл ажиллагаагаа явуулах болсон.

Jane кампус

Уг кампуст Seneca-н дэвшилтэт технологийн төв байрладаг.

Peterborough кампус

Peterborough-н онгоцны буудалд Seneca-н нисэхийн кампус байдаг бөгөөд уг кампуст нисэхийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад зориулсан сургалтын тоног төхөөрөмжүүд байдаг. 2014 оны 1-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн уг кампуст нисэхийн чиглэлийн 2, 3, 4-р дамжааны оюутнууд суралцдаг.

Веб сайт: http://www.senecacollege.ca/home.html