Танилцуулга
 

University of Torontoнь Канадын Онтариогийн Торонтод байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1827 онд King's Collegeнэртэйгээр байгуулагдаж Upper Canada-н хамгийн анхны дээд боловсролын байгууллага болж байжээ. Их сургууль нь одоогийнхоо нэрийг 1850 онд авч байсан бөгөөд түүх, онцлог шинжээрээ ялгарах 12 салбар коллежоос бүрддэг. Мөн их сургууль нь Scarborough,Mississauga зэрэг хотуудад 2 салбар кампустай. Их сургуульд инсулин болон үрийн хальсны судалгаанууд анхлан хийгдэх болсны зэрэгцээ электрон микроскопын туршилт явуулан multi-touch technology-г нэвтрүүлсэн анхны байгууллага юм.

Их сургуулийн төгсөгчид дундаас Канадын ерөнхий сайд 4, дээд шүүхийн 14 шүүгч, 4 гадаадын удирдагчид тус тус төрөн гаржээ.

Урлаг, шинжлэх ухааны факультет нь их сургуулийн бакалаврын түвшний гол факультет болдог бол их сургуулийн Trinity коллеж нь олон улсын харилцаа, Victoria коллеж нь сэргэн мандалтын үеийн судалгаа, Innis коллеж нь кино урлаг, New коллеж нь жендер судлал, Woodsworth коллеж нь үйлдвэрлэлийн харилцаа холбоо, St. Michael-н коллеж нь дундад зууны судалгаанууддад төвлөрсөн хөтөлбөрүүдээрээ өөр хоорондоо ялгардаг. Их сургуулийн урлаг, шинжлэх ухааны факультет нь Удирдлагын Ротман сургуультай тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд худалдааны чиглэлийн бакалаврын хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог.

Их сургуулийн салбар сургууль болох Нийтийн эрүүл мэндийн Далла Лана сургууль нь 800 орчим оюутантай, Канадын хамгийн том нийтийн эрүүл мэндийн сургууль бөгөөд Торонтогийн болон дэлхийн олон байгууллагуудтай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажилладаг. Жилд дунджаар 39 сая долларын судалгааны санхүүжилт авдаг тус сургууль нь дэлхийн дулаарал, тамхины хор уршиг, халдварт өвчин, агаарын бохирдол, зэрэг хүн төрлөхтний эрүүл мэндэд тулгамдаад байгаа бусад олон асуудлыг хөндсөн шинэ судалгаа, нээлтүүдэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

 

Номын сан

University of Toronto-н номын сан нь Хойд Америк дахь Harvard, Yale-н номын сангуудын дараа орох 3-дах том сургалтын номын сан юм. Номын сангийн цуглуулгууд нь 10 сая боть ном, 5.4 сая микро хальсан хэлбэр бүхий баримт, 70000 цуврал өгүүлэл, 10 сая орчим газрын зураг, кино, дуу бичлэгийн хальсыг багтаадаг. Их сургуулийн уг ном сангийн систем дотроос хамгийн том нь Robarts номын сан бөгөөд уг номын санд 5 сая орчим хүмүүнлэгийн ухаан болон нийгмийн шинжлэх ухааны салбарын боть ном, зохиолууд байдаг. Thomas Fisher-н ховор номын зохиолын санд нийтэд нээлттэй ховор ном, гар бичмэлүүд хадгалагдаж байдаг бөгөөд номын сангийн эдгээр ховор ном зохиолын цулуулгууд нь Их Британи, Европ, Канадын уран зохиол, Аристотал, Дарвин нарын бүтээлүүд, Испанийн иргэний дайн, Шинжлэх ухаан, анагаах ухааны түүхийн холбогдолтой зохиол бүтээлүүдийг хамардаг.

 

Их сургуулийн нэр хүнд

Academic Performance-с гаргасан их сургуулиудын жагсаалтын судалгааны ангилалд University of Toronto нь дэлхийд 2-т бичигдсэн байдаг. Мөн 2016 оны Times Higher Education дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 22-т, Канадад 1-т, 2017 оны QS жагсаалтаар дэлхийд 31-т, Канадад 1-т тус тус бичигдсэн. Business Insider-с их сургуулийг дэлхийн шилдэг 50 инженерчлэлийн сургуулийн нэгээр шалгаруулж, энэ чиглэлийн Канадын их сургуулиудаас 2-т оржээ.

Веб сайт: https://www.utoronto.ca/