Танилцуулга
 

Канадын Онтариогийн Лондонд байрлах University of Western Ontarioнь улсын судалгааны их сургууль юм. Их сургууль нь 12 салбар сургууль, факультетайгаар үйл ажиллагаагаа явуулдаг, Канадын их сургуулиудын холбоо, U15 зэрэг холбоодуудын гишүүн сургууль юм.

 

Их сургуулийн салбар сургууль факультетад

· Althouse боловсролын коллеж

· Don Wright хөгжимийн факультет

· Мэдээлэл, харилцаа холбооны факультет

· Richard Ivey бизнесийн сургууль

· Schulich анагаах, нүүр ам судлалын сургууль

· Хуулийн факультет

· Бакалаврын дараах түвшний сургууль

· Урлаг, хүмүүнлэгийн ухааны факультет

· Инженерчлэлийн факультет

· Эрүүл мэндийн шинжлэх ухаан факультет

· Шинжлэх ухааны факультет

· Нийгмийн шинжлэх ухааны факультет багтдаг.

Эдгээрээс хамгийн том нь Нийгмийн шинжлэх ухааны факультет бөгөөд уг факультет нь одон орон судлал, эдийн засаг, DAN удирдлага-байгууллага судлал, газар зүй, түүх, улс төрийн шинжлэх ухаан, сэтгэл судлал, социологи гэсэн 8 тэнхимтэй. Уг нийгмийн шинжлэх ухааны факультет нь 7000 оюутан, 239 багш ажилтантай, Канадын хамгийн том нийгмийн шижлэх ухааны факультетуудын нэг юм. Мөн QS болон дэлхийн их сургуулиудын академик жагсаалтаар уг факультет нь дэлхийн шилдэг нийгмийн шинжлэх ухааны 100 факультетийн нэгээр нэрлэгдсэн.

Үүнээс гадна их сургууль нь ,Brescia University College,Huron University College, King's University College гэсэн 3 салбар коллежтой.

Мөн их сургуулийн кампуст Schulich анагаах, нүүр ам судлалын сургууль, Ivey бизнесийн сургууль, Western хуулийн сургуулиуд байрладаг.

University of Western Ontarioнь 1878 оны 4-р сарын 7-нд байгуулагдсан. Урлаг, шашин, хууль, анагаах ухааны факультетууд нь их сургуулийн хамгийн анхны факультетууд юм. 1919 оноос эхлэн их сургууль нь салбар коллежуудаа байгуулж эхэлсэн бөгөөд дотоод бүтэцдээ дорвитой өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн.

University of Western Ontarioнь хосолсон боловсролын сургууль болох бөгөөд 24000 гаруй оюутантай. Их сургуулийн төгсөгчид дундаас улс төр, нийгмийн зүтгэлтэн, Нобелийн шагналтнууд төрөн гарсан байдаг.

2018 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар University of Western Ontarioнь дэлхийд 210-т, 2016-2017 оны Times Higher Education жагсаалтад 250 их сургуулиас 201-т, 2016 оны дэлхийн их сургуулиудын академик жагсаалтад 300 их сургуулиас 201-т тус тус бичигдсэн. Мөн их сургууль нь улсынхаа анагаахын их сургуулиудаас чанар, нэр хүндээрээ 7-д ордог.

2013 оны Канадын хуулийн сургуулиудын чанар нэр хүндийн жагсаалтад их сургуулийн Western хуулийн сургууль нь Канадад 9-т орсон бөгөөд 2017 оны U.S. News & World Report-с гаргасан жагсаалтын эдийн засаг бизнесийн ангилалд дэлхийд 94-т, Канадад 6-т бичигджээ. Мөн их сургуулийн Richard Ivey бизнесийн сургууль нь олон улсад дээгүүр байранд эрэмбэлэгддэг бөгөөд 2016 оны Bloomberg L.P-с гаргасан чанар нэр хүндийн жагсаалтад тус сургууль нь Канадын их сургуулиудыг тэргүүлж АНУ-с бусад орны бизнесийн сургуулидаас 10-т бичигдсэн амжилтыг үзүүлжээ.

Кампус

Их сургуулийн кампус нь Онтариогийн Лондонд байдаг 1120 акрын хэмжээтэй.
 
Веб сайт: http://www.uwo.ca/