Танилцуулга

Fraser International College нь Канадын Британ Колумбын Burnaby-д байрладаг ба 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус сургууль нь Simon Fraser University-тэй гэрээгээр ажилладаг бөгөөд хувийн боловсролын бизнесын коллеж юм. Fraser International College-ын курс хөтөлбөрүүд Simon Fraser University-ын факультет, танхимуудад хичээллэдэг. 35 гаруй улсын 1300 гаруй оюутантай.

Кампус

The Burnaby campus

Fraser International College нь Vancouver хотоос 25 минутын зайтай Simon Fraser University-ын Burnaby Mountain кампуст байрладаг. The Burnaby campus нь эх газрын гайхалтай үзэсгэлэн цогцолсон их сургуулиудын нэг юм. Burnaby уулын 400 метрын өндрөөс үзэсгэлэнт арал, далай, хот уулсыг харж болно. 28000 оюутнуудын ихэнх нь энэхүү кампуст хичээлээ сурч судлахыг зоридог. Тус кампуст удирдлага, оффис, оюутны үйлчилгээ, кампусын оршин суугчид, төв номын сан, оршин суугчдын UniverCity гэх шинэ нийгэмлэг байдаг.
Вэб хаяг: https://www.fraseric.ca/