Танилцуулга

Канадын Албертагийн Эдмонтонд байдаг University of Alberta нь 1908 онд байгуулагдаж байсан улсын судалгааны их сургууль юм. Тус сургуулийг Албертагийн анхны ерөнхий сайд Alexander Cameron Rutherford болон анхныерөнхийлөгч Henry Marshall Troy нар үүсгэн байгуулж байсан бөгөөд 3-дагч шатны боловсролын байгууллагаар үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Их сургууль нь Албертагийн эдийн засгийн гол чиглүүлэгчид тооцогддог. Албертагийн эдийн засагт үзүүлэх их сургуулийн нөлөөг жилд дунджаар 12.3 тэбум доллар байна хэмээн тооцдог бөгөөд улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувийг бүрдүүлдэг. Мөн 15000 гаруй ажилтан алба хаагчтай тус сургууль нь Албертагийн 4-дөх том ажил олгогч байгууллага юм.

Дэлхийн их сургуулиудын академик жагсаалт, QS болон THE жагсаалтуудад их сургууль нь Канадын шилдэг 5 их сургууль, дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэгээр тогтмол нэрлэгддэг.

2014 оны QSдэлхийн их сургуулиудын жагсаалтаар их сургуулийн шилдэг факультетаар урлаг хүмүүнлэгийн ухааны факультет шалгарч дэлхийд 89-р байранд бичигдсэн. Мөн их сургуулийн англи хэл, уран зохиолын хөтөлбөрийн хичээл нь дэлхийд 22-т эрэмбэлэгдсэн.

Үүнээс гадна их сургууль нь Украйн судлалын шилдэг байгууллага болох бөгөөд энд Канадын Украйн судлалын институт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Их сургууль нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 260000 оюутан бэлтгэн гаргаад байгаа ба тэдний дундаас нийгэм улс төрийн олон алдартнууд төрөн гарсан байдаг.

University of Alberta нь нийт 39300 орчим оюутантайгаас 7700 нь бакалаврын дараах түвшний, 7800 нь олон улсын оюутнууд байдаг бөгөөд 3620 багш ажилтантай. Их сургуулийн эрдэмтэн профессорууд Канадын бакалаврын түвшний сургалтын шилдэг шагнал болох 3MTeaching Fellowship-г хүртсэн байдаг.

Бакалаврын түвшний 200, бакалврын дараах түвшний 170 орчим хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог.

Кампус

Их сургууль нь 5 кампустай:

Хойд кампус

Их сургуулийн гол кампус болох хойд кампус нь Хойд Saskatchewan мөрний өмнөд эрэгт 230 га талбайг хамардаг, дотроо 150 барилгатай.

Өмнөд кампус

Хойд кампусаас өмнө зүгт 2 километрийн зайд орших уг кампуст их сургуулийн хоолныаюулгүй байдал, үр тарианы хэрэглээнд чиглэсэн аж ахуйн судалгаа шинжилгээний төв юм.

Campus Saint-Jean нь их сургуулийн гол кампусаас зүүн зүгт 5 километрийн зайд оших Франц хэлний кампус юм. Кампусын оюутнууд шинжлэх ухаан, урлагийн чиглэлийн бакалаврын түвшний хөтөлбөрүүдэд хамрагддаг бөгөөд инженерчлэлийн мэргэжлийн хөтөлбөрийн эхний курдээ уг кампус суралцаж төгссөн оюутнуудын хувьд дараагийн 3 жилд их сургуулийн гол кампуст шилжин суралцдаг. Үнээс гадна уг кампуст бизнес, сувилахуйн мэргэжлийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой.

Augustana Кампус

Их сургуулийн Augustana кампус нь Албертагийн захын жижиг хот болох Camrose-т байрладаг. 2004 онд хуучны Augustana University College University of Alberta-н их сургуультай нэгдэн уг кампус байгуулагдсан. Энд урлаг, шинжлэх ухаан, хөгжмийн бакалаврын түвшний хичээлүүд явагддаг.

Номын сан

Их сургуулийн номын сан нь Хойд Америкийн хамгийн том судалгааны номын сангуудын нэг бөгөөд 2012 онд Судалгааны номын сангуудын холбооноос гаргасан тайлангаар тус номын сан нь номын зохиолын тоогоороо Хойд Америкт 11-т, Канадын их сургуулиудаас University of Toronto-н номын сангийн дараа буюу 2-т орсон байдаг. Номын сан нь нэг сая гаруй цахим ном, 1500 орчим цахим өгөгдлийн сан бүхий 10.6 сая гаруй ном зохиолын баялаг сантай, нэг оюутанд ноогдох номын хэмжээгээрээ Канадын их сургуулиудын номын санг хошуучилдаг.

веб сайт: http://https://www.ualberta.ca/