Танилцуулга 

1973 онд байгуулагдсан англи хэлний сургууль нь сургалтынхаа чанараар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй сургууль бөгөөд сургуулийн багш нар салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүд байдаг.

Албертагийн их сургуулийн англи хэлний сургуулийг сонгох шалтгаан

Төлбөрийн хувьд боломжийн, эрүүл мэндийн даатгал, үйлчилгээ, оюутнуудад зориулсан үйлчилгээний төлбөрүүд багтсан.

Сургуулийн багш нар оюутнуудад ярих, сонсох, унших, бичих 4 чадвараа зэрэг хөгжүүлэхэд туслах оюутан төвтөй харилцааны арга барилыг ашигладаг.

Англи хэлний бүхий л шатны сургалтуудыг санал болгодог.

Сургуулийн санал болгодог англи хэлний академик хөтөлбөр нь олон улсын оюутнуудад Албертагийн их сургуулийн бакалврын хөтөлбөрийн англи хэлний шаардлагыг хангахад туслах зорилготой.

Дадлага туршлагатай шилдэг зөвлөх багш нар, ахисан түвшний сургалт

Албертагийн их сургуулийн англи хэлний багш нар англи хэлний заах арга зүйд мэргэшсэн, туршлагатай шилдэг багш нар байхыцн зэрэгцээ TESOL-н зэрэгтэй, их сургуулийн эрдэмтэн докторууд байдаг.

Академик англи хэл

Академик англи хэлний 135, 140, 145 зэрэг курсуудад амжилттай суралцаж дүүрэгснээр академик түвшний сэтгүүл, лекцийг багтаагаад олон төрлийн салбар шилжлэх ухаан, ахисан түвшний мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадварт суралцахын зэрэгцээ өөрийн бодол санаагаа их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудын түвшинд үгэн болон бичгэн хэлбэрээр илэрхийлэх чадварт суралцах болно. Курс тус бүр 2 сар үргэлжилдэг.

Гүүр хөтөлбөр

Уг хөтөлбөр нь Албертагийн их сургуулийн элсэлтийн шаардлагыг хангасан ч сонгосон мэргэжлийнхээ хөтөлбөрт хамрагдахын тулд анли хэлний мэдлэгээ сайжруулах шаардлагтай байгаа оюутнуудад зориулсан хөтөлбөр юм.

Албертагийн их сургуулийн гүүр хөтөлбөрийг сонгох шалтгаан

Энэхүү гүүр хөтөлбөр нь оюутнуудад Албертагийн их сургуульд суралцаж төгсөхөд туслах хамгийн зөв чиглүүлэгч байх болно. Хөтөлбөрийг амжиллтай дүүрэгснээр Албертагийн их сургуульд бүртэн цагийн мэргэжлийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрднэ.

Их сургуулийн элсэлтийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Гүүр хөтөлбөрийг сонгон суралцаж буй оюутнуудын хувьд Албертагийн их сургуулийн оюутны дотуур байранд амьдран кампусын техник хэрэгслээс сургалтандаа ашиглах боломжтой.

вэб сайт: https://www.ualberta.ca/admissions-programs/english-language-school/