Танилцуулга

University of Manitobaнь Канадын Манитоба мужид байдаг улсын их сургууль юм. 1877 онд байгуулагдаж байсан тус их сургууль нь Баруун Канадын хамгийн анхны их сургууль бөгөөд Канадын сургалт, судалгааны шилдэг байгууллагуудын тоонд зүй ёсоор багтдаг. Тус сургууль нь элсэгчдийн тоо, кампусын хэмжээгээрээ Манитобад 1-т, Канадад 17-д ордог. 2010 оны байдлаар их сургуулийн төгсөгчид дундаас 96 Rhodes-н эрдэмтэн төрөн гарсан байна. Их сургууль нь 30000 орчим оюутан, 8900 гаруй багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл нийт 138000 оюутан бэлтгэн гаргаад байгаа бөгөөд их сургуулийн нийт оюутны 16 хувийг олон улсын оюутнууд бүрдүүлдэг.

26000 оюутан, 22 факультетайгаар үйл ажиллагаагаа явуулдаг их сургууль нь ихэвчлэн бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог.

Кампус

Их сургууль нь 2013 онд Fort Garry кампусаа өргөтгөх зорилгоор хот төлөвлөлтийн загварын тэмцээнийг санхүүжүүсэн.

University of Manitoba нь Bannatyne Campus, Fort Garry Campus, William Norrie Centre гэсэн 3 кампустай. Bannatyne кампус нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн баруун талд байрладаг, дотроо 10 барилгатай. Уг кампуст шүдний факультет, анагаахын факультет, анагаахын нөхөн сэргээх эмчилгээний сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Fort Garry кампус

Их сургуулийн гол кампус болох Fort Garry кампус нь сургалт, судалгааны 60 гаруй барилгаас бүрддэг. Уг кампус нь 680 акрын хэмжээтэй.

Веб сайт: http://umanitoba.ca/