Танилцуулга

Concordia Universityнь Канадын Монтрэлд байдаг улсын их сургууль юм. 1974 онд Loyola College болон Sir George Williams University нэгдэн Concordia University үүсэн байгуулагдан Quebec-н 3 их сургуулийн нэг болж байсан. 2014-2015 оны хичээлийн жилд их сургуулийн оюутны тоо 46378 хүрч их сургууль нь элсэгчдийнхээ тоогоор Канадын томоохон сургуулиудын тоонд багтах болсон. Их сургууль нь 4 факультет, бакалаврын дараах төвшний сургууль, олон салбар коллеж, төв, институттэй, 300 гаруй бакалаврын төвшний, 100 гаруй бакалаврын дараах төвшний хөтөлбөр, курсуудыг санал болгодог.

Concordia University-н John Molson бизнесийн сургууль нь Канадын шилдэг 10 бизнесийн сургуулийн тоонд багтахын зэрэгцээ дэлхий шилдэг 100 бизнесийн сургуулийн нэг юм. Мөн Concordia University сургалтын чанар, нэр хүндээрээ Канадад 7-д, Дэлхийд 229-р байранд тус тус бичигддэг. Дэлхийн их сургуулиудын QS жагсаалтаар Concordia нь боловсрол, англи хэл, уран зохиол, харилцаа холбоо-хэвлэл мэдээлэл судлал, нягтлан бодох бүртгэл, санхүү, хэл шинжлэл, сэтгэл судлал, иргэний болон бүтцийн инженерчлэлийн салбаруудад дэлхийд 200 их сургуулиас 151-т орсон. Bloomberg Business week-с их сургуулийн бизнесийн удирдлагын магистерийн хөтөлбөрийг Канадын их сургуулиудаас 5-т, дэлхийд 88-д эрэмбэлжээ.

Кампус

Их сургууль нь 2 кампустайгаас Sir George Williams кампуснь Montreal-н төвд байрладаг бол Loyola кампус нь Notre-Dame-de-Grâce-н дүүргийн баруун хэсэгт байрладаг.

Номын сан

Их сургууль нь 2 гол номын сантай. R.Howard Webster номын сан Sir George Williams кампусын J.W. McConnell барилгад байрладаг бол Georges P.Vanier кампуснь Loyola кампуст байдаг. Эдгээр номын сангууд нь Azrieli Holocaust Collection, Irving Layton Collection зэрэг тусгай ховор цуглуулгуудтай, Канадын судалгааны номын сангуудын холбооны гишүүний зэрэгцээ Европын судалгаа мэдлэгийн сүлжээтэй ойр хамтран ажилладаг.

Веб сайт: https://www.concordia.ca/