Танилцуулга
 
 

Onay Fadıl Demirciler-н удирдагч Туркийн Киприйн оршинсуугчдадзориуланхойд КипртEastern Mediterranean University-г 1979 онд дээд боловсролын технологийн байгууллагаар байгуулж байжээ. 1986 онд тус байгууллага нь улсын их сургууль болон өргөжсөн. Их сургуулийнкампус Famagusta хотод оршдог. Их сургууль нь бакалаврын болон бакалаврын дараах төвшний 141 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрүүдийг санал болгодог. МөнEastern Mediterranean University-н зүгээс оюутнуудад зориулан спорт, нийгмийн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд их сургуулийн санал болгодог академик хөтөлбөр нь физик болон нийгмийн шинжлэх ухааны олон судалгаа шинжилгээний ажлыг багтаадаг.

20000 оюутантай, 1100 мэдлэг туршлагатай багш нараар хамт олноо бүрдүүлсэн тус сургууль нь оюутнууддаа Англи хэлний чанартай сургалт, 2-дохь хэл сурах, оюутан солилцооны хөтөлбөр, спорт, соёл, нийгмийн олон үйл ажиллагаанд оролцох, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн дипломтой төгсөх гээд олон сайхан боломжийг олгон тэднийг сонгосон мэргэжлийнхээ чиглэлээр дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадвартай мэргэжилтнүүд болгон төгсгөдөг.

EMU нь бакалаврын төвшний 100, магистр болон докторын төвшний 81 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрүүдийг оюутнуудад санал болгодог. Их сургууль нь 11 факультет, 5 салбар сургууль, Гадаад хэл, англи хэлний сургуультай.

EMU нь их сургуулиудын олон улсын холбоо, Европын их сургуулиудын холбоо, Газар дундын тэнгисийн их сургуулиудын холбоо зэрэг холбоонуудын гишүүн сургуулийн зэрэгцээ олон улсын боловсролын байгууллагуудын магадлан итгэмжлэлийг хүртсэн.

Мөн инженерчлэлийн салбартнэр хүндтэй Инженер, технологийн хорооны магадлан итгэмжлэлийг хүртсэн Хойд Киприйн 5 их сургуулийн нэг бөгөөд EMU-н уран барилгын факультет MİAK-н магадлан итгэмжлэлийг хүртсэн бол бизнес, эдийн засгийн факультет, Аялал жуулчлалын факультет, Технологийн сургуулийг FIBAA-с магадлан итгэмжилсэн байдаг. Үүний зэрэгцээ их сургуулийн Англи хэлний факультет AQAS-р магадлан итгэмжлэгджээ.

Номын сан

Их сургуулийн номын сан нь Хойд Киприйн хамгийн том номын сангуудын нэг бөгөөд энд 120000 гаруй ном зохиол байдгийн зэрэгцээ оюутан багш ажилчид номын сангийн хэдэн зуун мэдээллийн өгөгдлийн сангаас ашиглах боломжтой.

Номын сан нь оюутнуудын судалгааны ажилд тус болох үүднээс хэрэгцээт ном зохиолыг гадуур олгодог. Номын сангийн физикийн шинжлэх ухааны цуглуулгууд нь бакалаврын төвшний оюутнуудад хамгийн их хэрэгцээтэй байдаг.

Веб сайт: https://ww1.emu.edu.tr/en/