Танилцуулга 

Cyprus International Universityнь Хойд Кипрт байдаг Англи хэлний хувийн их сургууль юм. Тус сургууль нь 1997 онд Киприйн нийслэл

North Nicosia-д байгуулагдаж байжээ.

Их сургуулийн тухай товчхон

·Их сургуулийн оюутнуудын 50 хувь нь тэтгэлэгтэйгээр суралцдаг

·Кампустаа 3454 оюутны багтаамжтай оюутны дотуур байртай

·38 өөр чиглэлийн оюутныклубүүдажилладаг

·2006 онд 3545 байсан их сургуулийн оюутны тоо 2017 онд 18000 болж өссөн

·2007 онд бакалаврынтөвшний20 хөтөлбөртөө оюутан сургаж байсан бол өдгөө 53 чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрийг оюутнуудад санал болгож байна

·5 жилийн хугацаанд их сургуулийн оюутны тоо 97.47 хувиар өсжээ

·Их сургуулийн оюутны тоо жилд дундаар 36.7 хувиар өсдөг

Олон улсын харилцаа,гэрээ хэлэлцээр

Cyprus International University нь дэлхийн 1000 их дээд сургууль, боловсролын байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулан хамтран ажилладаг.

Магадлан итгэмжлэл ба гишүүнчлэл

Cyprus International University нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын байгууллага бөгөөд олон улсын боловсролыг хөгжүүлэх явдалих сургуулийн гол зорилго юм. Их сургууль нь боловсролын салбарын голлох байгууллагуудын магадлан итгэмжлэлийг хүртэн олон улсын хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.

Кампус

Их сургуулийнкампуснь Хойд Киприйн нийслэл North Nicosia-д, хотын төвөөс 5 км-н зайтай байрладаг.

Номын сан

Их сургуулийн номын сан нь оюутан, багш ажилчидад үнэ төлбөргүй үйлчилж, сургалт судалгааны баримт, материалаар ханганажилладаг. Номын санд хэвлэмэл болон цахим ном, сэтгүүл, видео бичлэг бүхий цуглуулгууд хадгалагдаж байдаг.

Веб сайт: http://www.ciu.edu.tr/en