Танилцуулга

Brandenburg University of Technology Cottbus нь 1991 онд байгуулагдсан Германы Барденбургт байрлах улсын техникийн их сургууль юм. Их сургууль нь 197 багш, 8000 гаруй оюутантайгаас 1860 нь олон улсын оюутнууд байдаг.

Brandenburg University of Technology Cottbus нь 1954 оноос эхлэнбарилгынинженерийн сургуулиар үйл ажиллагаагаа явуулах болж Германы дахин нэгдлийн дараа техникийн их сургууль болон өөрчлөгдөж улмаар 1994 онд дахин нэрээ өөрчлөнBrandenburg Technical University болжээ. Энэ үеэс эхлэн их сургууль нь дотоодбүтцэдээзарим өөрчлөлтүүдийг хийх болж оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон.

Их сургуулийн эрхэм зорилго бол дэлхий дахины хөгжил дэвшил, сайн сайхан байдалд хөрөнгө оруулах явдал бөгөөд уг зорилгодоо хүрэхийн тулд судалгааны институт, байгууллагуудтай ойр хамтран ажилладаг. Мөн их сургууль нь салбар хоорондын судалгаа шинжилгээний ажил, мэдлэг туршлага солилцох хөтөлбөр, сургалтын шинэ хэлбэр, нэмэлт боловсрол зэргээр дамжууланбүснутаг, үндэстэн цаашлаад олон улсад тулгамдаад байгааг олон асуудалд гарц шийдэл олохыг зорьдог.

Brandenburg University of Technology Cottbus нь хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн өмнө тулгамдаа байгаа хэрэгцээ шаардлагад нийцэх уян хатан хөрвөх чадвартай мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог. Оюутнуудын хувьд их сургуулиас олон талын дэмжлэг туслалцаа аван үр бүтээлтэй суралцаж чанартай мэдлэг олж авах боломж бүрэн бүрдсэн байдаг.

Веб сайт: https://www.b-tu.de/en/