Танилцуулга
 

Hochschule Mittweida нь 1867 онд байгуулагдсан, Germany Mittweida-д байдаг хавсарга шинжлэх ухааны улсын их сургууль юм. Их сургууль нь 700 орчим оюутантай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй мэргэжлийн курсүүдэд мэргэжилтэн бэлтгэдэг. Оюутнуудын хувьд бакалавр, магистр, дипломын курсүүдээ их сургуулийн 5 факультетад суралцандүүргэдэг.

Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрүүд нь оюутнуудыг хэвлэл мэдээлэл, нийгмийн ажил, комьпютерийн шинжлэх ухаан, эдийн засаг, инженерчлэлийн салбаруудад дадлага туршлага, шинжлэх ухааны чадвар олгодог. Их сургуулийн сургалт нь онол, практикхосолснызэрэгцээ их сургуулийн зүгээс үндэсний болон олон улсын бизнес эрхлэгчид, үйлдвэрүүдтэй хамтын ажиллагаа тогтоон ажилладгаараа онцлогтой.

Их сургууль нь 150 жилийн хугацаанд 80000 орчим төгсөгчдийг бэлтгэн гаргаад байгаа, эрдэм мэдлэгийн баялаг түүх арвин туршлагатай их сургууль юм. Их сургууль нь дэлхийд хамтын ажиллагаа тогтоосон 100 гаруй түнштэй бөгөөд Европын солилцооны Erasmus+ хөтөлбөр нь их сургуулийн олон улсын хамтын ажиллагааны нэгэн чухал хэсэг болдог. Үүний зэрэгцээ их сургууль нь Ази, Хойд болон Өмнөд Америк, Африк, Шинэ Зеландын их сургуулиудтай солилцооны хөтөлбөрийн гэрээ хэлэлцээр тогтоон хамтран ажилладаг.

 

Hochschule Mittweida-г сонгох шалтгаан

·Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж магадлан итгэмжлэгдсэнсургалтын хөтөлбөр

·Чанартай боловсрол, сургалт-судалгааны ажлын ойр уялдаа холбоо

·Их сургууль ньEuropean Credit Transfer System буюуЕвропынкредит шилжүүлэх системийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь оюутнуудад гадаадын их дээд сургуулиудад шилжин суралцахболомжийголгодог. Их сургуульд суралцаж буй олонулсыноюутнууд ч мөн уг системээр өөр орны сургуульд сурч болно.

·Орчин үеийн сургалтын танхим, лаборатори, техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон