Танилцуулга
 

Dresden хотын хамгийн том дээд боловсролын байгууллага болох Dresden University of Technology улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 37134 оюутантай Германы хамгийн том 10 их сургуулийн нэг, Саксонийн хамгийн том их сургуульд тооцогддог. Мөн Германы инженерчлэл, технологийн шилдэг их сургуулиудын нэг юм.

Их сургууль нь анх 1828 онд байгуулагдаж өнөөгийн Technische Universität Dresden гэх нэрээ 1961 онд авч байсан, Германы хамгийн эртний гэх тодотголтой техникийн их сургууль гэгддэг бөгөөд бүх салбарт оюутан бэлтгэдэг гэдгээрээ улсдаа хүлээн зөвшөөрөгддөг, нэр хүндтэй сургууль юм. Үүний зэрэгцээ их сургууль нь 2012 оны Excellence Initiative-д амжилт үзүүлэн "University of Excellence" цолыг хүрсэн Германы 11 их сургуулийн нэг юм.

 

Их сургуулийн нэр хүнд

 

Их сургууль нь дэлхийн шилдэг 100, Европын шилдэг 30, Германы шилдэг 10 их сургуулийн тоонд тогтмол багтдагийн зэрэгцээ иргэний инженерчлэлийн салбарт нэр хүндтэй.

Мөн их сургуулийн бизнесийн сургуулийн Саксонийн бүс нутаг дахь нөлөөлөл их, нэн ялангуяа үйлдвэрлэлийн инженерчлэл, бизнесийн мэдээллийн системийн мэргэжлээр бэлтгэн гаргаж буй төгсөгчдийн чанараараа хүлээн зөвшөөрөгддөг.

 

Олон улсын хамтын ажиллагаа

 

Dresden University of Technology нь Германы ууган их сургуулиудын нэг болохынхоо хувьд Вьетнамын Ханойд салбар сургуулиа нээн, шинжлэх ухааны олон салбарт магистерийн хөтөлбөрийг санал болгохын сацуу Boston University, Georgetown University, Harvard Medical School, Tongji University, POSTECH зэрэг олон улсын их сургуулиудтай хамтран ажилладаг.

 

Кампус

 

TU Dresden нь campus university бөгөөд их сургуулийн зарим барилгууд нь 100 гаруй жилийн настай байдаг.Их сургуулийн эдгээр барилгуудад урлагийн nouveau хэв загвар нэлээдгүй шингэсэн байдаг. Сүүлийн жилүүдэд их сургууль энэ түүхэн барилгуудаа шинэчлэн завсарлаж орчин үеийн хэв загвартай болгож байгаа. Их сургуулийн голкампуснь Dresden хотын өмнөд хэсэгт байрладаг.

 

Веб сайт: https://tu-dresden.de