Танилцуулга

Унгарын хамгийн анхны их сургууль болох University of Pécs нь 13 факультет, 32 клиниктэй, улсынхаа дээд боловсролын томоохон байгууллагуудын тоонд зүй ёсоор багтдаг. Их сургуулийн мэргэжлийн хөтөлбөрийн хичээлүүд Унгар, Англи, Герман хэлээр явагддаг.

 

Их сургууль нь 10 факультетаараа дамжуулан өргөн хүрээний, олон салбарыг хамарсан мэргэжлийн хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд 25000 оюутан, 2000 орчим багш ажилтантайгаар үйлажиллагаа явуулж байна.

 

Европын холбооноос боловсруулсан дээд боловсролын сургалтын систем 2006 оны 9-р сараас Унгарт мөрдөгдөх болсон ба уг систем нь оюутнуудад судалгааны ажлуудыг идэвхтэй өрнүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Коллеж, их сургуулиудын уламжлалт сургалтын хөтөлбөрийг халан, бакалавр,магистр, доктор гэсэн 3 төвшний сургалтын хөтөлбөр бүхий сургалтын системийг мөрдөх болсон.

 

University of Pécs энэхүү өөрчлөлтийг даган бий болох хэрэгцээ шаардлагад нийцэх үүднээс насан туршийн боловсролд чиглэсэн хөтөлбөрүүдийг хөгжүүлэх болсны зэрэгцээ ахисан төвшний сургалтуудад оюутнуудыг амжилттай сургаж байгаа юм. Их сургуулийн ихэнх факультет оюутнуудын судалгааг дэмжих тал дээр түлхүү анхааран энэ чиглэлийн сургалтуудыг санал болгодог.

 

Кредитийн системийг Унгарт нэвтрүүлсний үр дүнд олон тооны Унгар оюутан олон улсын судалгааны хөтөлбөрт хамрагдаж, их сургуульд суралцахаар, судалгаа явуулахаар ирэх оюутан, судлаачдын тоо жил эрх тусам нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ их сургууль нь олон улсын судалгааны байгууллага, бусад их сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх болсон.

Веб сайт: https://pte.hu/english