Танилцуулга
 

Polytechnic Institute of Bragançaнь 7000 оюутан, 500 багш, судлаачтай Португалийн хавсарга шинжлэх ухааны их сургууль юм. Их сургууль нь төгсөгчдийнхөө чанар, багш ажилчдын мэдлэг туршлагаараа олон улсад нэр хүндтэй. Их сургуулийн нийт оюутны 20 хувийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон улсын оюутнууд бүрдүүлдэг. Мөн тус их сургууль нь сэдэвчилсэн судалгаа, бүс нутгийн үйл ажиллагаан дахь оролцоо зэргээрээ улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, өндрөөр үнэлэгддэг.

Polytechnic Institute of Bragança ньаж ахуйн шинжлэх ухаан, урлаг–спорт, боловсрол, багшийн сургалт, мэдээллийн технологи ба инженерчлэл, захиргаа ба удирдлага, эрүүл мэнд, харилцаа холбоо, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг, бакалаврын болон бакалаврын дараах төвшний 7000 гаруй оюутантай. Их сургууль нь Европын хавсарга шинжлэх ухааны их сургуулиудын холбооны гишүүн сургууль бөгөөд тус холбоо нь төгсөгчдийн мэргэжлийн чадварыг нэмэгдүүлэх, сэдэвчилсэн судалгааг хөгжүүлэх явдлыг гол зорилгоо болгодог. 2011 онд Европын холбооноос их сургуулийн сургалтын чанар, оюутнуудын мэдлэг чадварыг үнэлэн ECTS Label шагналыг хүртээсэн бол 2013 их сургууль нь мөн DS Label-р шагнагдсан байна.

Их сургууль нь Португали хэлээр явагддаг сургалтын хөтөлбөрүүдээс гадна Англи хэл дээр явагддаг бакалавр болон магистерийн төвшний бүтэн цагийн хөтөлбөр, гадаад оюутнуудад зориулсан Португали хэл, соёлын курсуудыг санал болгодог.

Веб сайт: http://portal3.ipb.pt/index.php/en/ipben/home