Танилцуулга
 

Glion нь 1962 онд үйл ажиллагаагаа явуулах болсон цагаасаа эхлэн салбартаа нэр хүндтэй зочид буудлын сургууль болохынхоо хувьд чанартай боловсролыг оюутнуудад санал болгосоор ирсэн. Салбарын мэргэжилтнүүдээс авсан саналаар тус сургууль нь 2015 онд дэлхийн шилдэг зочилохуйн үйлчилгээний удирдлагын сургууль, 2016 онд "Best Innovation in an Academic Program" шагналуудыг хүртжээ.

Glion институт нь Швейцар, Англид байрлах кампусуудаараа дамжуулан чанартай боловсролыг түгээн дэлгэрүүлж, оюутнуудаа зочилохуйн үйлчилгээ, зочид буудал, ачлал жуулчлал, спорт, үйл ажиллагааны зэрэг хурдацтай хөгжиж буй салбаруудад ажиллахад тулгарах олон бэрхшээлүүдэд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд болгон төгсгөдгөөрөө онцлогтой. Институтийг дэлхийд төлөөлдөг 13000 гаруй төгсөгчийг багтаасан Glion-н төгсөгчдийн холбоо байдаг. Тэдгээр салбартаа өндрөөр үнэлэгдсэн мэргэжилтнүүд академик мэдлэгээс гадна удирдлагын чадваруудыг олгодог зочилохуйн үйлчилгээний бизнес, үйл ажиллагааны удирдлагын мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг санал болгодог олон улсын зочилохуйн үйлчилгээний бизнесийн сургууль гэсэн Glion-н нэр хүндийг улам өргөн амжилттай ажиллаж байна.

Дээд боловсролын Glion институт нь бакалаврын болон бакалаврын дараах төвшний зочилохуйн үйлчилгээ удирдлага, үйл ажиллагаа, спортын чиглэлийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

Бакалаврын зэрэг

Glion-н санал болгодог бакалаврын төвшний хөтөлбөрүүд нь 3.5 жил үргэлжилдэг. Энэ хугацааны 2 семестрт оюутнууд үйлдвэрийн дадлага хийж,үлдсэн семестрүүдэд тэнхимийн сургалтад хамрагддаг. Үүнээс гадна институт нь Швейцар Лондонд зуны хөтөлбөр, Англи хэлний хөтөлбөрүүдийг санал болгодог.

Бакалаврын дараахтөвшин

Зочилохуйн үйлчилгээний удирдлагын бакалаврын дараах төвшний удирдлагын хөтөлбөр нь сарын дадлагыг багтаасан үйл ажиллагааны болон захиргааны курсүүдийг санал болгодог.

Веб сайт: https://www.glion.edu/