Танилцуулга

Alcide De Gasperi University of Euro regional Economy нь 2002 оны 11-р сарын 18-нд Үндэсний боловсрол спортын яамны шийдвэрээр байгуулагдсан хувийн их сургууль юм. Их сургууль нь ийн үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй өргөжин хөгжсөөр байгаа бөгөөд их сургуулийн удирдлага, 2002-2003 онд сурган заах арга зүйн тэнхим, 2004 удирдлагын тэнхим, 2005 онд байгаль хамгаалал судлалын лаборатори тус тус байгуулагдсан. Мөн 2007 оноос их сургууль нь олон улсын аюулгүй байдлын чиглэлээр бакалаврын төвшинд албан ёсны эрхтэйгээр оюутан бэлтгэх болсон бол 2008 онд сурган заах аргын тэнхимийн хичээлийн хөтөлбөрт магистерийн зэргийн курсүүд нэмэгдсэн. Үүний зэрэгцээ их сургууль нь 2010 оноос эхлэн дотоодын аюулгүй байдлын чиглэлийн магистерийн курсүүдийг оюутнуудад санал болгох болжээ.

Их сургууль нь захиргаа, сурган заах арга, удирдлага, олон улсын аюулгүй байдал, байгаль хамгааллын чиглэлийн курсүүдийг санал болгодог.

Номын сан

Их сургуулийн номын сан нь 2003 оны 12-р сараас эхлэн албан ёсоор үүд хаалгаа нээн оюутнуудад үйлчлэх болсон. Уг номын санд хууль, захиргаа, сэтгэл судлал, социологи, сурган заах арга зүй, санхүү эдийн засаг, удирдлагын болон бусад салбарын 23598 боть ном хадгалагдаж байдаг.

Веб сайт: http://en.wsge.edu.pl/