Танилцуулга 

Rheinland Privatschule нь 2000 оноос эхлэн Герман хэлний курсийг оюутнуудад санал болгосоор байна. Сургуулийн санал болгодог Герман хэлний курсүүд нь A1, A2, B1, B2, C1 гэсэн төвшнүүдэд хуваагддаг бөгөөд эдгээр нь оюутнуудыг Германы их дээд сургуулиудад суралцан чанартай боловсрол эзэмших гүүр нь болдог. Rheinland Privatschule-н багш нарын хувьд мэдлэг туршлагатай, салбартаа манлайлагч мэргэжилтнүүд байдаг.

 

Оюутнуудын хувьд группийн болон ганцаарчилсан сургалтуудаас сонгонсуралцахболомжтой бөгөөд курсийн хичээлүүд Германы нэгдсэн курсүүдэд тавигддаг шаардлагуудыг хангасан байхын сацуу сургуулийн герман хэлний курс нь сурагчдыг DSH-Test, TestDaF, Studienkolleg зэрэг шалгалтуудад бэлтгэхэд чиглэгдсэн байдаг.

 

Мөн Rheinland Privatschule нь Dubai-дахь Gyanberry-тай тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд Герман хэлний курсүүдийг санал болгодог бөгөөд уг Хятад дахь Герман хэлний эрчимжүүлсэн курс нь сурагчдыг APS, Visum-Gespräch-дбэлддэг. Үнээс гадна сургуулийн зүгээс сурагчидад Германы визний зөвлөгөө мэдээллийг өгч, тусалдаг.

 

Их сургуулийн бэлтгэл хөтөлбөр

Rheinland Privatschule-н их сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх курсүүд нь 1 семестр үргэлжилдэг. МөнW болон Gкурсуудийг Düsseldorf-д, T болон M курсуудийг Duisburg-д тус тус явуулдаг. Курсүүдийн бүртгэл тухайн курс эхлэхээс 15 өдрийн өмнө хаагддаг. Дараах шалгууруудыг хангасан тохиолдолд ямар нэгэн элсэлтийн шалгалт өгөлгүйгээр шууд элсэх боломжтой:

• Telc B2
• Goethe B2
• DSH-1
• TestDaF TDN3

B2 гэрчилгээг өөр сургалтын төвд суралцаж авсан оюутнуудын хувьд Telc шалгалтад шууд бүртгүүлж болно. Хэрвээ тухайн оюутан B1 төвшний гэрчилгээтэй бол 9-р сард эхэлдэг B2 төвшний курст бүртгүүлэх боломжтой.

Веб сайт: http://www.unitutor.de