Танилцуулга
 

Trinity College нь Ирланды нДублинд байрлах Дублиний судалгааны их сургуулийн салбар коллеж юм. Тус коллежийг 1952 онд Хатан хаан Элизабет байгуулж байжээ .Дублиний их сургууль нь Их Британи, Ирландын хамгийн эртний 7 их сургуулийн нэг юм.

Ирландын хамгийн нэр хүндтэй сургуульд зүй ёсоор тооцогддог Trinity College нь Европын шилдэг их сургуулиудын нэг болохынхоо хувьд оюутнуудын дунд нэр хүндтэй, элсэлт маш өрсөлдөөнтэй явагддаг. Мөн их сургууль нь Оксфордын их сургууль, Кембрижийн их сургуулиудтай ойр хамтран ажилладаг ба энэхүү хамтын ажиллагааных хүрээнд 3 их сургуулийн бакалаврын төвшний төгсөгчид дараагийнхаа шатны сургалтад нөөгөө 2 сургуулийн аль нэгэнд ямар нэг нэмэлт шалгалт өгөлгүйгээр шууд элсэн суралцах боломжтой.

Их сургуулийн кампуснь түүхэн Irish Houses of Parliament эсрэг талд, College Green-д байрладаг. Их сургууль нь дотроо 25 салбар сургуулиас бүрдэх 3 сургалтын факультетад хуваагддаг, бакалавр болон бакалаврын дараах төвшний курсүүдэд оюутан сургадаг.

Их сургуулийн нэр хүнд

2017-2018 оны

·QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар Дэлхийд 88-д, Европт 29-д, Ирландад 1-т

·QS-н Факультетын чанар, нэр хүндийн ангилал дахь сургуулийн Урлаг – Хүмүүнлэгийн ухааны факультет дэлхийд 61-т, THE жагсаалтаар 88-д бичигджээ.

Номын сан

Коллежийн номын сан нь Ирландын хамгийн том судалгааны номын санд тооцогддог бөгөөд уг номын сан нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хэвлэлтэд гарч буй бүхий л ном зохиол, баримт сэлтийг хадгалах албан ёсны эрхтэй номын сан юм. Жилд дунджаар 100000 гаруй ном зохиол, материал сэлтээр баялаг сангаа нэмэгдүүлдэг уг номын сан нь 30000 тогтмол хэвлэл, цуврал зохиол, гарбичмэл, газрын зургуудын тусгай цуглуулгуудыг багтаагаад 5 сая орчим номтой.Эдгээрээс 3 сая орчим нь Santry-н номын архивд байдаг.
Веб сайт: https://www.tcd.ie/