Танилцуулга

University of Amsterdam нь Недарландын Amsterdam-д байрладаг улсын сургууль юм. Хотын удирдлагууд 1662 онд тус сургуулийг үүсгэн байгуулсан бөгөөд хожим Amsterdam хотын нэрээр нэрлэсэн. University of AmsterdamНедарландын эртний 3 сургуулийн нэг юм. Тус сургууль нь Европын хамгийн том судалгааны их сургуулиудын нэг бөгөөд 31186 оюутан, 4794 багш, ажилчид, 1340 докторын зэрэгтэй оюутантай. Элсэлтээрээ Недарланд дахь хамгийн том их сургууль юм. Гол кампус нь central Amsterdam-д байрладаг ба цөөн хэдэн факультетууд нь зэргэлдээх жижиг хотуудад байдаг. Тус сургууль нь Хүмүүнлэг, Нийгэм, харьцааны шинжлэх ухаан, Эдийн засаг, Бизнес, Шинжлэх ухаан, Хууль, Анагаах, Шүдний гэсэн 7 факультаттай. University of Amsterdam нь 2014 онд QS World University Rankings-ийн жагсаалтаар Недарланд улсдаа нэгд, Европд 15-д, дэлхийд 50-д жагссан. Тус сургууль нь хэл шинжлэл, нийгэм судлал, философи, газар зүй, шинжлэх ухаан, эдийн засаг, математикийн эдийн засаг, нягтлан бодох бүртгэл болон санхүү гэсэн салбаруудаараа 2011 онд QS World University Rankings-ийн жагсаалтаар дэлхийн хэмжээний шилдэг 50-д багтсан. Хичээл, сургалтанд үндэслэн шалгаруулдаг QS World University Rankings-д тус сургууль Social Sciences & Management (41), Arts & Humanities (43), Life Sciences & Medicine (69) and Natural Sciences (75) гэсэн салбаруудаараа шилдэг 75-д жагссан. 2011-2012 онд Times Higher Education World University Rankings-д Урлаг, Хүмүүнлэгийн салбараараа 30-д, Нийгмийн шинжлэх ухааны салбараараа 40-д, мөн энэ 2 салбараараа Недарландад хамгийн өндөр түвшинд, Нийгмийн шинжлэх ухааны салбараараа Европ тивийн их сургуулиудаас хамгийн өндөр түвшинд эрэмбэлэгддэг.

Кампус

City Centre

Сургуулийн захиргаа, факультет, оюутны байрнуудын ихэнх нь түүхт Amsterdam-ын City Centre-д байрладаг. Энэ хэсгийн факультетууд нь XV зуунаас өдгөөг хүртэл урт удаан түүхтэй.

Science Park

Шинжлэх ухааны факультет нь шинээр баригдсан Science Park Amsterdam-ын хотын зүүн хэсэгт байрладаг. Энэхүү факультет нь UvA-ын шинжлэх ухааны факультет, судалгааны институт, оюутны байр, спорт болон бизнесын төвүүдийг багтаадаг.

Academic Medical Centre

Анагаах ухааны факультет нь сургалт судалгааны эмнэлэг болох Academic Medical Center-д байдаг. 1983 онд Binnengasthuis, Wilhelmina Gasthuis гэсэн 2 эмнэлэгийг нийлүүлж UvA Faculty of Medicine-ыг байгуулсан.

Academic Centre for Dentistry Amsterdam

Шүдний факультет нь VU Uinversity Medical Center-ын кампус дахь өмнөд Zuidas дүүргийн Academic Centre for Dentistry Amsterdam-д байрладаг. 1984 онд Vrije Universiteit болон Dentistry schools-ыг нийлүүлж тус факультетыг байгуулсан.

Номын сан

Amsterdam их сургуулийн номын сан нь ойролцоогоор 4 сая ном товхимол, ховор гар бичмэл, захиа болон газрын зурагтай. Тус номын сан нь интернет ном, сэтгүүл, ном зүйн өгөгдлийн сан, бичгийн болон зурган өгөгдлийн сан, электрон эрдмийн зэрэг горилсон ажлыг санал болгодог.

English requirement

 TOEFL

Хамгийн бага шалгуур оноо

Бичгээр: Нийт оноо 600, 5.5 оноо бичгээр

Онлайнаар: Нийт оноо 100, хэсэг бүрийн оноо 22

IELTS

Хамгийн бага шалгуур оноо

Академик IELTS нийт оноо 7,0 хамгийн багадаа (хэсэг бүрийн оноо 7,0)

Вэб хаяг: http://www.uva.nl/en/home