Танилцуулга
 

Eberswalde University for Sustainable Development 1830 онд байгуулагдсан Germany Eberswalde-д байдаг дээд боловсролын байгууллага юм. Их сургууль нь 1992 онд шинэчлэгдэн байгуулагдаж хавсарга шинжлэх ухааны их сургууль болжээ. Улмаар 2010 онд их сургууль Entwicklung Eberswalde болж дахин нэрээ өөрчилсөн байдаг. Wilhelm-Günther Vahrson 1997 оноос эхлэн өнөөг хүртэл их сургуулийн захирлаар ажиллаж байна.

Үндсэн 15 мэргэжлийн чиглэлээр оюутан сургадаг тус сургууль нь эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн үйл ажиллагаа, сургалт судалгааны ажлыг идэвхтэй зохион байгуулдгаараа Германы бусад их дээд сургуулиудаас онцлогтой.

Их сургууль нь 1500 оюутан, 50 багштайгаар үйл ажиллагаагаа явуулдаг, мужийнхаа хамгийн жижиг их сургуулиудын нэг бөгөөд ойн аж ахуй, газар төлөвлөлт, органик аж ахуй, модны шинжлэх ухаан, технологи, бүс нутгийн удирдлага аялал жуулчлал зэрэг алслагдсан бүс нутгийн хөгжилд чиглэсэн мэргэжлийн чиглэлээр оюутан сургадаг. Их сургуулийн эдгээр сургалтын хөтөлбөрүүд нь Германы болоод олон улсын оюутнуудын хувьдтус сургуулийг сонгон суралцах гол шалгаан нь болж өгдөг.

Их сургууль нь энэ мэт чанартай сургалтаас гадна санаачлан хэрэгжүүлж буй судалгааны төслүүдээрээ улсдаа хүлээн зөвшөөрөгддөг. Тухайлбалих сургуулийн санаачилсан "Ойн аж ахуй, аж ахуйн биомассыг ашиглан сэргээгдэх эрчим хүрч гаргах” төсөл нь биологийн дэвжих чадварын талаарх ойлголтыгавч үзэн, тодорхойлсон байдаг.

 

Веб сайт: http://www.hnee.de/en-alt/University/Family-friendly-University/The-University-of-Applied-Sciences-in-Eberswalde-and-the-Family-E4073.htm